Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 23-р ээлжит хуралдаан

12 сарын 12, 2025
50
Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 23-р ээлжит хуралдаан

Монгол Улсын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөл ээлжит 23 дугаар хуралдаанаа 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулж, цаг үеийн асуудал хэлэлцэхийн хамт Монгол Улсын SICA, Growth finance audit компаниудаас боловсруулсан Монгол Улсын ОҮИТБС-ын 2024 оны буюу 19 дүгээр нэгтгэл тайлангийн төсөл, ОҮИТБС-ын Ажлын албанаас боловсруулсан 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийн явц, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг тус тус хэлэлцэж, санал өгч холбогдох шийдвэрүүдийг гаргасан байна. Монгол Улсын ОҮИТБС-ын 2024 оны буюу 19 дүгээр нэгтгэл тайлан, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж хэвлэн нийтлүүлэхээр шийдсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд