Хандив дэмжлэг - 2019 оны байдлаар

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын нэгтгэлд хамрагдсан 171 компани 2019 онд мөнгөн ба мөнгөн бус хэлбэрийн хандив дэмжлэгийг төрийн болон орон нутгийн байгууллагуудад үзүүлсэн.

2019 онд нэгтгэлд хамрагдсан компаниудаас 72 компани нийт 33,774 сая төгрөгийн мөнгөн ба мөнгөн бус хандивыг олгожээ. Үүнээс боловсролын салбарт 43.2 хувь нь оногдож байна.

Нийт хандив, дэмжлэгийн 87.1 хувийг "Оюу Толгой" ХХК, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, "Энержи ресурс" ХХК, "МоЭнКо" ХХК, "Саусгоби Сэндс" ХХК, "Тод ундарга" ХХК, "Платинумланд" ХХК, "Бадрах Энержи" ХХК, "Хангад Эксплорейшн" ХХК, "Цайрминерал" ХХК гэсэн 10 компани үзүүлжээ.

Харин төрийн байгууллагуудын тайлагналаар 26.9 тэрбум төгрөгийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр уул уурхайн компаниудаас авсан нь ил болжээ. Төрийн байгууллагад очиж буй хандив дэмжлэгийн мөнгөн урсгалын 53.5 хувь нь аймаг, нийслэлд шингэж байгаа бол олборлолт хийж буй тухайн сум орон нутагт 30 орчим хувь нь үлддэг аж.

2019 онд 18 аймаг уул уурхайн компаниудаас хандив дэмжлэг авсан бөгөөд Өмнөговь аймагт нийт хандивын 52.7 хувь нь очжээ.