Олон Улсын стандарт, шалгуур

1. ОҮИТБС-ын стандарт 2019

2019 оны 6 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо ОҮИТБС-ын Олон Улсын 8 дугаар бага хурал зохион байгуулагдаж, тус хурлын үеэр Олон улсын Удирдах хорооноос шинэчлэн найруулсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандарт 2019"-г танилцуулав. 

Энэхүү стандарт нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй тулгуур баримт бичиг юм.

Баталгаажуулалт нь ОҮИТБС-ын нэгэн чухал элемент бөгөөд энэ нь тухайн санаачилгын статус болон олон улсын стандарттай салшгүй хамааралтай юм. Үүний зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшилд бие даасан үнэлгээ хийлгэн тухайн үйл явцыг үр дүнтэйгээр сайжруулахад ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоодог. 

2009 оны эцэст Монгол Улс дахь ОҮИТБС-ын хэрэгжилтийн үнэлгээг Их Британийн Коффэ Интернэйшнл болон Монголын Далайван аудит ХХК-ийн хамтарсан консорциум хийж, тайланг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн дэмжиж, 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Үндэсний зөвлөлд танилцуулан батлав. 
Олон Улсын Удирдах хороо (ОУУХ) нь тайлантай танилцаж Монгол Улсыг “Шаардлагыг хангахад ойртсон орон”-оор тодорхойлж 6 сарын хугацаанд зарим шалгууруудыг бүрэн хангасан байх зөвлөмжийг өгсөн. Уг зөвлөмжийн дагуу Монгол Улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ОУУХ-ны ээлжит хурлаар Монгол Улсыг “Шаардлагыг бүрэн хангасан орон”-оор хүлээн зөвшөөрч Дэлхий нийтэд зарласан юм. 2016-2017 онд хийсэн баталгаажуулалтын үр дүнд 2018 оны хоёрдугаар сарын 13 болсон ОҮИТБС-ын олон улсын удирдах хорооны хурлаар Монгол Улсыг стандарт шаардлагыг хангасан орноор зарласан. 

The EITI Standard 2019 mn.pdf

ОҮИТБС-ын баталгаажуулалын тайлан

Баталгаажуулалтын шалгуур үзүүлэлт

2. ОҮИТБС-ын стандарт 2023

 

ОҮИТБС нь 2023 онд 20 жилийн ой, ОҮИТБС-ын стандартыг нэвтрүүлсний 10 жилийн ой  тус тус тохиож байна. Анх удаагаа эрчим хүчний томоохон шилжилттэй холбоотой нээлттэй байдлыг ОҮИТБС-ын стандарт оруулснаар эрчимтэй хөгжиж буй эрчим хүчний салбарт яриа хэлэлцээ, өөрчлөлт хийх хэрэгсэл болох боломжийг нээж өгсөн юм.

 

2023 оны ОҮИТБС-ын стандартад газрын тос, байгалийн хий, уул уурхайн салбарт эрчим хүчний шилжилтийн нөлөөллийн талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэх, бодлого боловсруулахад мэдээлэл өгөх зорилготой шаардлагуудыг нэмж оруулсан. Энэ нь авлигын эрсдэлийг арилгах, орлогын бүрдүүлэлтийг сайжруулах, жендерийн тэгш байдлыг хангахад чиглэсэн шаардлагуудыг улам чухал болгож байна.

 

1-р хэсэг: Зарчим ба шаардлага

2-р хэсэг: Удирдах зөвлөлийн хяналт ба баталгаажуулалт

3-р хэсэг: ОҮИТБС-ын засаглал ба удирдлага