АҮЭБЯ, НҮБХХ-ийн хооронд байгуулсан “Оролцоо-Интегра” тэтгэлэгт хөтөлбөрийн гэрээний 13 төсөл хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх нь” цуврал буюу 4 дөх сургалтыг 2025 оны 12 сарын 10-ний өдөр АҮЭБЯ, ОҮИТБС-ын Ажлын алба хамтран Пума зочид буудлын хурлын танхимд зохион байгуулав. Энэхүү сургалтад 35 компанийн төлөөлөл оролцсон байна.
АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Дашпүрэв сургалтыг нээж, олон улсын авлигатай тэмцэх өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа энэ өдрүүдтэй давхцаж байгааг онцлосон байна.
Жил бүр 12-р сарын 9-нд “Авилгатай тэмцэх өдөр”- тэй холбогдуулан 2025 онд АҮЭБЯ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Интегра төсөлтэй хамтран авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн арга хэмжээ, сургалт зохион байгуулсан бөгөөд энэ өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон харьяа агентлагуудын албан хаагчид авлигаас ангид байх амлалт өгч, уриалгад гарын үсэг зурсан оролцогчдод мэдээлэв. Сургалтад оролцсон төлөөллүүд энэ амлалтыг дэмжиж уриалгад гарын үсэг зурсан байна.
Сургалтад Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны нарийн бичгийн дарга С.Галбадрах, НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн Интегра төслийн зөвлөх О.Батболд, ТАН эвслийн төлөөлөл Захиргааны шинэ санаачлага ТББ-ын тэргүүн С.Цэрэнпүрэв, Монголын байгаль эхийн аврал сан ТББ-ын тэргүүн Н. Наранцэцэг, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Интегра төсөл болон ОҮИТБС-ын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, Авлигаас урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдолын тухай сонирхолтой танилцуулга хийж, мэдээлэл өгсөн байна.
АҮЭБЯ, ОҮИТБС-ын ажлын алба