2025 оны 10-р сарын 2-3-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо НҮБ-ын Интегра болон Оролцоо тэтгэлэгт төслүүдийн дунд хугацааны тайлангийн уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
ОҮИТБС нь энэхүү төслөөс компаниудад зориулсан авилгын эсрэг сургалт хийхээр тэтгэлэг авсан.
Уулзалтад төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудын төлөөлөл 2-3 хүний бүрэлдэхүүнтэйгээр биечлэн оролцож, төслийн хэрэгжилтийн явц, ололт амжилт, тулгарч буй сорилт, сургамжуудаа харилцан хуваалцсан юм. Уулзалтын үеэр төслийн явцын тайлангууд танилцуулагдаж сургамж, сайн туршлагууд солилцов.Төслийн зөвлөхүүдээс хэрэгцээт зөвлөгөө, дэмжлэг авлаа.
Оролцоо төслийн Бодлогын нөлөөллийн мэргэжилтэн Э. Эрдэнэчимэг “Өөрчлөлтийн түүх бичих арга” зүй сэдвээр чиглүүлэх сургалт хийж багуудаар төслийн өөрчлөлтийн талаар мэдээлэл бичүүллээ.
Бодлого, хөтөлбөр боловсруулах үйл явцад оролцооны механизмыг ашиглах нь сэдвээр чиглүүлэх сургалтыг зөвлөхүүд хийлээ.
Энэхүү уулзалт нь тэтгэлэгт төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, харилцан суралцах, хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал алхам боллоо.