"Авилгаас урьдчилан сэргийлэх" сургалт 2 дахь удаагаа зохион байгуулагдлаа.

11 сарын 04, 2025
10

ОҮИТБС-н Ажлын алба нь НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр, АҮЭБЯ-тай хамтран 2025 оны 10-р сарын 23-ны өдөр Олборлох салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудад зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт Пума зочид буудалд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалт нь 2 дахь удаагаа болж байгаа ба дахин нэг удаа хийгдэнэ. Иймд оролцож амжаагүй компаниуд 2025 оны 11-р сарын 23 өдөр оролцох боломжтой юм. Бүртгэлийн холбоос нь: https://forms.gle/Qx4T5VZWdzgNzVBw6

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн ажлын албаны дарга С.Дуламсүрэн “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт” сэдвээр,

ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон авлигын эсрэг MNS ISO 37001:2024 стандартын талаар,

судлаач Д.Тэгшбаяр нар илтгэл тавьж, оролцогчидтой харилцан ярилцлаа.

Компаниуд дээрх стандартын дагуу өөрсдийн авилгын эсрэг дүрэмтэй болох боломжтой юм. ОҮИТБС-н Ажлын алба дэмжлэг үзүүлж ажиллах болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд