“Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн дэлхийн нээлт 9-р сарын 8-нд болно

9 сарын 06, 2021
1227
“Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн дэлхийн нээлт 9-р сарын 8-нд болно

Олборлох салбарт компаниуд авлига, буруу засаглалтай холбогдон, хууль бус үйл ажиллагаа явуулдаг байдлыг эцэс болгохоор ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллагатай хамтран “BHP“ сангийн дэмжлэгтэйгээр “Олборлох салбарын нээлттэй болгох нь” хөтөлбөрийг эхлүүлж байна.

Таван жилийн хугацаанд хэрэгжих энэхүү хөтөлбөрийн нээлт энэ сарын 8-нд буюу лхагва гарагт Улаанбаатарын цагаар 17.00 цагаас цахимаар болох юм.

Арга хэмжээнд уул уурхайн компаниудын эцсийн өмчлөгчдийг ил тод болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд, уг хөтөлбөрийг хэрэгжүүлж буй дэлхийн 4 тивийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөл, үндэсний болон олон улсын төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож мэдээлэл өгч, туршлага солилцоно. Мөн оролцогчид эцсийн өмчлөгчдийн тухай мэдээллийн ач холбогдлыг чухалчлан үзэж, асуудлыг үндэсний болон олон улсын түвшинд урагшлуулахад тодорхой арга хэмжээ авах талаар хэлэлцүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд