Уул уурхайн орон нутгийн өгөөж ба зарцуулалт

5 сарын 23, 2021
3064
Уул уурхайн орон нутгийн өгөөж ба зарцуулалт

ОҮИТБС-ын тайлан нэтгэлээр 2019 онд нийт 17 аймагт 26.8 тэрбум төгрөгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсан бол уул уурхайн компаниудын орон нутагт үзүүлсэн хандив, дэмжлэг түүнээс бараг 7 тэрбум орчим төгрөгөөр илүү байна.

2019 онд Дорноговь, Орхон аймаг дахь ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо хамгийн олон байгаа боловч хамтын ажиллагааны гэрээний үнийн дүнгээр Өмнөговь, Дорнод, Ховд аймаг тэргүүлжээ. Харин Архангай, Завхан, Хөвсгөл, Орхон аймгийн орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний зориулалт, үнийн дүнгийн мэдээллийг Олборлох салбарын ил тод байдлын 2019 оны тайланд ирүүлээгүй байна.

Компаниуд болон орон нутгаас ирүүлсэн 2019 оны тайланд Орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ₮21.34 тэрбумыг дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулжээ. Энэ нь нийт гэрээний үнийн дүнгийн 79.4%-ийг эзэлж байна.

2019 онд уул уурхайн компаниуд орон нутагт нийт ₮33.7 тэрбумын хандив дэмжлэг үзүүлсэн бөгөөд үүний 52.2% буюу ₮17.77 тэрбумыг Өмнөговь аймаг хүлээн авсан аж.

Уул уурхайн компаниудын орон нутагт өгч буй хандив дэмжлэгийн талаас илүү хэсэг нь аймаг болон сумын ЗДТГ, хөгжлийн сангаар дамждаг хэдий ч үүнээс нэлээд хэсэг нь хэрхэн зарцуулагддаг нь тодорхойгүй ангилалд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичих (4)

Харилцагч түншүүд