ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2 сарын 02, 2021
387
ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗАРТАЙ ХАМТРАН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Үндэсний аудитын газар, Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албатай хамтран “Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн” сэдэвт гүйцэтгэлийн аудитад зориулсан зайн болон танхимын хосолсон сургалтыг 2015 оны 6 сарын 23-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд Үндэсний аудитын газрын Гүйцэтгэлийн аудитын газрын 14 ахлах аудитор, аудитор, шинжээчид, Нийслэл, Хэнтий, Увс, Сэлэнгэ, Дундговь,  Орхон, Дорноговь, Төв, Өмнөговь, Баянхонгор, Дорнод, Говьалтай зэрэг 11 аймаг, нийслэлийн аудитын газрын 47 албан хаагчид зайнаас оролцов.

Сургалтын зорилго нь “Уул уурхайн нөхөн сэргээлтийн хөрөнгийн төвлөрүүлэлт, зарцуулалт, үр дүн”-д хийх гүйцэтгэлийн аудитын ажлын чанарыг сайжруулахын тулд аудиторуудын байгаль орчны нөхөн сэргээлт, барьцаа хөрөнгийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, чадавх бэхжүүлэхэд оршиж байв.

Хөтөлбөр, бүртгэлийг хавсралтаас үзнэ үү.

 

PDF icon Hotolbor_2015 06 19.pdf

PDF icon Hotolbor_2015 06 19.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд