ТӨВ АЙМГИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

2 сарын 02, 2021
281
ТӨВ АЙМГИЙН ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын албанаас Төв аймгийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын өдөрлөгийг аймгийн ЗДТГ-тай хамтран 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Зуунмод суманд зохион байгууллаа.

Зорилго нь эрдэс баялгийн салбарын талаарх орон нутгийн иргэдийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ОҮИТБС-ын тайлангаар ил тод болсон мэдээллийг иргэдэд мэдээлэх, ил тод, хариуцлагатай уул уурхайн талаар нэгдсэн ойлголтыг бий болгох, дэд зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн харилцан ойлголцол хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байв.

Өдөрлөгт Улаанбаатар хотоос Ашигт малтмалын газар, Татварын ерөнхий газар, Авилгатай тэмцэх газар, Стандартчилал хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын алба, Монголын Уул уурхайн үндэсний ассоциаци, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Төлсөн авснаа нийтэл эвсэл, ОҮИТБС-ын ажлын албаны зохицуулагч, харилцааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн зөвлөх, санхүүгийн ажилтан зэрэг 12 хүний баг, бүрэлдэхүүнтэй оролцов.

Орон нутгаас Заамар, Баян, Баянжаргалан, Сэргэлэн, Жаргалант сумдын засаг дарга, ИТХ-ын тэргүүлэгчид, Төв аймгийн ИТХ-ын ажлын алба, Засаг даргын орлогч, Санхүү, төрийн сангийн хэлтэс, Хөгжлийн бодлогын хэлтэс, Байгаль орчны газар, Мэргэжлийн хяналтын газар, Мондулаан трейд, Үндэсний олборлогч ХХК төр, компани, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 58 хүн оролцов.

Дэлгэрэнгүй тайланг хавсралтаас үзнэ үү.

 

PDF icon Tuv aimgiin tailan_ 2015 05 15.pdf

PDF icon Tuv aimag hotolbor_2015 05 15.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд