ТӨВ АЗИ БА КАВКАЗЫН БҮС НУТГИЙН ОҮИТБС-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ХАРИЛЦАН СУРАЛЦАХ АРГА ХЭМЖЭЭ

6 сарын 10, 2024
255
ТӨВ АЗИ БА КАВКАЗЫН БҮС НУТГИЙН ОҮИТБС-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ХАРИЛЦАН СУРАЛЦАХ АРГА ХЭМЖЭЭ

 2024.06.05: Хэрхэн өндөр чанартай Эцсийн өмчлөгчийн болон гэрээний ил тодын нээлттэй байдалд хүрэх вэ?

      Уг арга хэмжээ нь Төв Ази, Кавказ дахь ОҮИТБС-ыг хэрэгжүүлж буй орнуудын (Армени, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан) Олон талт  бүлгийн гишүүдийг цуглуулж, өнөөг хүртэл хэрэгжүүлж буй эцсийн өмчлөгчийн  болон гэрээний ил тод байдлыг нээлттэй болгох туршлагаасаа хуваалцах, оролцогчдод  эцсийн өмчлөгчийн талаар мэдээллийг хэрхэн ил тод болгон  тодруулах, баталгаажуулах практик аргуудын талаар мэдлэг бий болгох ойлголт өгөх  зорилготой юм.

      Оролцогчид мөн эцсийн өмчлөгчийн болон гэрээний ил тод байдлын өгөгдөлд дүн шинжилгээ хийх, ашиглах практик жишээнүүд, тэр дундаа энэ мэдээллийг авлигын эрсдэлийг шийдвэрлэхэд хэрхэн ашиглах талаар мэдээлэл өгнө.

       Сүүлийн 10 жилийн хугацаанд эцсийн өмчлөгчийн шаардлага их өөрчлөгдсөн. 2013 онд ОҮИТБС-ын стандарт нь улс орнуудад нээлттэй компануудын бүртгэлийг бий болгохыг зөвлөсөн байдаг. Гурван жилийн дараа ОҮИТБС-ын стандарт нь газрын тос, байгалийн хий, уул уурхайн компаниудын ашиг хүртэгч эзэмшигчдийн мэдээллийг ил тод болгох ёстой гэсэн чиглэлийн шаардлагыг танилцуулж 2020 оны 1-р сараас хэрэгжиж эхэлсэн.

        2023 оноос ОҮИТБС-ын стандарт шаардлагуудаа чангатган ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийн мэдээллийг тайлагнах босгыг багасган улс төрд нөлөө бүхий этгээдэд ямар ч босго тавихгүй байх, тусгай зөвшөөрөл олгох харилцаа холбоог сайжруулах, төрийн өмчит аж ахуйн нэгж болон олон нийтэд бүртгэлтэй компаниудын өмчлөлд тавих хяналтыг сайжруулах зэрэг заалтуудыг оруулсан. Хууль ёсны өмчлөлийн болон өмчлөлийн сүлжээг тайлагнаж, компаниуд эцсийн өмчлөгчийн мэдээллийг үнэн эсэхийг үнэлгээ хийхэд ашиглана гэсэн байдаг.

            Тус бүс нутагт сүүлийн таван жилийн хугацаанд ашиг хүртэгч эцсийн өмчлөгчийн талаарх мэдээллийг нээлттэй болгох үйл явц тогтмол ахисан үзүүлэлттэй байна. Ихэнх улс орнууд хууль эрх зүйн орчныг баталж, эцсийн өмчлөгчдийн бүртгэл бий болгох эхний шатандаа явж байна.

Бүс нутгийн арга хэмжээ нь энэхүү ахиц дэвшлийг дүгнэж, туршлага, сургамжаа хуваалцах боломж юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд