ОҮИТБС-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2022

5 сарын 26, 2023
339
ОҮИТБС-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН 2022

Олборлох салбарын олон талт оролцогчдын хувьд өнгөрсөн 2022 он ажил ундарсан жил байлаа. Төрийн цахим шилжилт, олборлох салбарын орон нутаг дахь өгөөжийг нэмэгдүүлэх төсвийн бодлогын шинэчлэл, экспортын нүүрсний биржийн худалдаа гээд хууль эрх зүйн болон бодлогын суурь орчин нь олборлох салбарын ил тод байдалд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн.  

Монгол Улсын хувьд олон улсын зөвлөмжийн дагуу нийт орлогын 93.5 хувийг бүрдүүлсэн 63 аж ахуйн нэгжийг нэгтгэлд хамруулан, тохируулга хийсэн билээ. 16 дахь нэгтгэл тайлангийн үр дүнгээс бид олборлох салбарын тойм болон төрийн өмчит компаниудын ил тод байдлын талаар илүү дэлгэрэнгүй бэлтгэж оруулсан.   

Ковид-19 цар тахлын хөл хориотой байсан хоёр жилийн хугацаанд зогсох эрхгүй ажилласан олборлох салбарынхан хамтын ажиллагаагаа өргөжүүлж, ил тод байдлыг сайжруулах шинэ санал санаачилгууд өрнүүлснийг энэхүү товхимлоор дамжуулан та бүхний гарт хүргэж байна. 

Та доорх холбоос дээр дарж мэдээг үзнэ үү. 

Тайлан мэдээ 2022

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд