СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТ (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД)

4 сарын 20, 2023
375
СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТ (ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ – ХУУЛИЙН ЭТГЭЭД)

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг /ОҮИТБС/ хэрэгжүүлэн Монголын Олборлох салбарын ил тод байдлыг бэхжүүлэх төсөл

Зээл/Хөнгөлөлттэй зээл/Буцалтгүй тусламжийн дугаар: TF0B8169

 

Даалгаврын нэр: Цахим тайлагналын систем, түүний өгөгдлийн системчлэлийг сайжруулах замаар албан статистик мэдээллийг сайжруулах

Худалдан авалтын төлөвлөгөөний харгалзах дугаар: CS-2.1.1-3

 

Монголын ОҮИТБС нь Дэлхийн банкны “ОҮИТБС-ыг хэрэгжүүлэн Олборлох салбарын ил тод байдлыг бэхжүүлэх” сангаас санхүүжилт хүлээн авч, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаанд зарцуулна.

 

Дурдсан зөвлөх үйлчилгээг Монголын ОҮИТБС-ын цахим тайлагналыг сайжруулах, шинэчлэн хөгжүүлэхэд ашиглана. Үүнд:

  • Одоогийн цахим тайлагналын системийг сайжруулан, хөгжүүлэх, “ХУР” төрийн мэдээлэл солилцооны систем,  e-mongolia танилт нэвтрэлтийн систем, цахим татварын  систем, уул уурхайн компьютерийн кадастрын систем, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны систем, газар зүйн мэдээллийн системтэй холбон, мэдээлэл бүрэн солилцдог болгох.
  • Нийгмийн сүлжээтэй харьцах чадвар бүхий дэшбордыг хөгжүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэдэг болгох.
  • ОҮИТБС-ын тайлангийн өгөгдөл мэдээллийг нээлттэй мэдээллийн форматад оруулж, Газар зүйн мэдээллийн системтэй нэгтгэх модуль, ЭйПиАй хөгжүүлэх.

 

Хэрэгжүүлэх нийт хугацаа 7 сараас хэтрэхгүй бөгөөд 2023 оны 5-р сараас эхлүүлэхээр төлөвлөж байна.

 

Тус зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсралт нэгд заасан болно.

 

Монголын ОҮИТБС-ын Ажлын алба нь шаардлага хангасан зөвлөх үйлчилгээний компанийг тус үйлчилгээг нийлүүлэх сонирхлоо илэрхийлэхийг урьж байна. Сонирхогч зөвлөх компани нь энэхүү Үйлчилгээг нийлүүлэхэд шаардлагатай ур чадвар, туршлагатай гэдгээ нотолсон мэдээллийг ирүүлнэ үү. Худалдан авалтын арга нь Дэлхийн Банкны худалдан авалтын дүрмийн /ДБХАД/ Зөвлөхийн ур чадварын арга байна.

 

ДБХАД-ын 7.2-д заасны дагуу үндсэн үйл ажиллагаа, ажилласан жил, холбогдох туршлага, компанийн мэргэжил болон удирдлагын чадавхыг (Ажлын даалгаварт заасан ерөнхий шаардлагууд) үндэслэн энэхүү даалгаварт ажлыг хэрэгжүүлэх чадвартай эсэхийг үнэлнэ. Үндсэн ажилчдыг үнэлэхгүй. Хууль ёсны эсэх, сонирхлын зөрчилтэй эсэхийг мөн үнэлнэ. (ДБХАД-ийн 3.21-23 Хууль ёсны байдал).

 

Компанийн ур чадварын үнэлгээнд түүний салбар, толгой компани, хувьцаа эзэмшигч, дэд гүйцэтгэгч (тендерийн саналд орсон, зөвшөөрөгдсөн мэргэжлийн дэд гүйцэтгэгчээс бусад) болон саналд орсноос өөр компанийн ур чадварыг үнэлэхгүй болно. (ДБХАД-6.27).

 

Сонирхлоо илэрхийлж буй зөвлөхийн анхаарах зүйл бол ДБХАД-ийн гуравдугаар хэсгийн 3.14, 3.16, 3.17 бөгөөд уг заалт нь Дэлхийн банкны сонирхлын зөрчлөөс сэргийлэх бодлогын дагуу баталсан болно.

Зөвлөх нь нэг л санал ирүүлэх бөгөөд санал нь дан ганц компанийнх, эсхүл хамтарсан, түншлэлийнх байж болно. Хэрэв зөвлөх, эсхүл түүний хамтарсан түншлэлийн этгээд нь нэгээс олон санал ирүүлсэн эсвэл өөр саналд оролцсон бол бүх саналыг хүлээн авахгүй хасна. (ДБХАД-3.20).

 

Зөвлөх нь өөрийн ур чадварыг нэмэгдүүлж, хийх ажлын чанар, үр дүнг сайжруулах бусад компаниудтай хамтарсан түншлэлд орж болох бөгөөд энэ тохиолдолд хамтарсан, эсхүл дэд гүйцэтгэгч гэдгээ маш тодорхой саналдаа дурдах ёстой. Хамтарсан, түншилсэн тохиолдолд хэрэв сонгогдвол гэрээг бүхэлд нь хамтдаа хариуцна.

 

Зөвлөхийг Худалдан авах ажиллагааны дүрэмд тодорхойлсон суурь гэрээний зохицуулалт болон тус “Санал ирүүлэх хүсэлт”-д заасны дагуу сонгоно.

Ажлын даалгавар ерөнхий шаардлага

Програм хангамжийн шаардлагын тодорхойлолт

Бусад мэдээллийг доорх хаягаар 09:00 - 17:00 цагийн хооронд авч болно.

 

Сонирхлоо 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 13:00 цагаас өмнө ОҮИТБС-ын Ажлын албанд биеэр, шуудангаар, цахим шуудангийн аль нэгээр албан бичгээр ирүүлнэ үү.

 

Монголын ОҮИТБС-ын Ажлын алба

Мэдээллийн технологийн зөвлөх С.Болор-Эрдэнэ; Зохицуулагч Ш.Цолмон;

Хаяг: Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Бага тойруу 26, Сүхбаатарын гудамж 8-5, Пийс Бьюлдинг 205 тоот өрөө

Утас: +976-70110525

Цахим шуудан: admin@eitimongolia.mn; secretariat@eitimongolia.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд