Зүүн бүсийн олборлох салбарын ил тод байдлын чуулганы зөвлөмж

12 сарын 15, 2022
243
Зүүн бүсийн олборлох салбарын ил тод байдлын чуулганы зөвлөмж

Засгийн газар, бүх аймаг сумдад хандаж “Олборлох үйлдвэрлэлийн лиценз нь ил, эзэн нь тодорхой, гэрээ нь нээлттэй, шийдвэр нь оролцоотой, иргэд нь мэдээлэлтэй байх” зорилтуудыг хэрэгжүүлэхийг уриалсан Зүүн бүсийн аймгуудын олборлох салбарын ил тод байдлын нэгдсэн чуулга уулзалтыг 2022 оны 10 дугаар сарын 27-28-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын оролцогч талууд хамтран зохион байгууллаа.

Чуулга уулзалтад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, УУХҮЯ, БОАЖЯ, ЗТХЯ, АМГТГ, АТГ, ГЕГ, ТАН эвсэл, Монголын байгаль орчны иргэний зөвлөл, ОҮИТБС-ын Ажлын алба, Сүхбаатар аймгийн ИТХ, ЗДТГ, “Цайрт минерал” ХХК, “Монголросцветмет” ТӨҮГ, “Бэрх-Уул” болон ХХК, Хэнтийн аймгийн ОҮИТБС-ын Дэд зөвлөл, Дорнод аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөл, Дорнод дахь гаалийн газар, Бичигт дэх гаалийн газар, зүүн бүсийн аймгуудын сумдын удирдлагууд, олон талт зөвлөлийн төлөөллүүд 100 гаруй хүн оролцлоо.

Чуулганд оролцогчид уул уурхайн үйл ажиллагаатай холбоотойгоор тээвэр дэд бүтэц, байгаль орчин, хүний эрх зэрэг салбарт харилцаа хамтын ажиллагаагаа ил тод, бодит мэдээлэлд үндэслэн сайжруулах чиглэлээр түлхүү анхаарч, хамтран ажиллах, гарсан санал, санаачилгуудыг хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлж, дараах зөвлөмжүүдийг гаргав.

Зөвлөмжтэй эндээс танилцана уу. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд