Дататонд оролцоно уу

7 сарын 21, 2022
635
Дататонд оролцоно уу

Сайн байцгаана уу, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газраас ирэх 9 дүгээр сард ОҮИТБС-ын Дататон зохион байгуулах тул Та бүхнийг эсхүл танай хамтран ажиллагсдыг оролцохыг урьсан байна.

Дататоны зорилго нь эрчим хүчний (нүүрстөрөгчөөс нар салхины эрчим хүчрүү шилжих) шилжилтийн төлөвлөлтийг хийхдээ олон нийтэд ил болсон өгөгдлийг шинэлэг байдлаар ашиглахад оршиж байна.

Datathon: Innovative solutions for a data-driven energy transition | EITI холбоосоор тодорхой мэдээллийг авна уу.

Дататоны хүрээнд оролцогчид нь нөхцөл байдлын хэд хэдэн хувилбарын дагуу асуудлыг шийдвэрлэх хэрэгслийг боловсруулах бөгөөд боловсруулсан хэрэгслийг эрдэс баялаг ихтэй орнууд цаашдын үйл ажиллагаандаа ашиглах юм.

Энэхүү дататонд өөрийн нөөц, мэдлэг, арга зүйг дээрх асуудлыг шийдвэрлэхэд зориулахыг хүсвэл сонирхлоо илэрхийлж болно. 

Оролцох тухай сонирхол илэрхийлэх эцсийн хугацаа 7-р сарын 31 болно.

Сонгогдсон оролцогчдыг 8 дугаар сард мэдээллээр хангах бөгөөд гол арга хэмжээ 9 дүгээр сарын 10-11-нд болно. Түрүүлсэн оролцогчдоо олон улсын бага хуралд оролцох тэтгэлэг олгоно.

Иймд Та бүхнийг эсхүл өөрсдийн хамтрагч нарыг оролцуулах талаар хамтран ажиллахыг урья.


Хэн оролцож болох вэ?

Оролцогч нь олборлох салбарын өгөгдөл мэдээлэл, эрчим хүчний шилжилт, түүнийг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг сонирхдог хүн байна. Оролцогчдод нас, хүйс, ур чадвар, үндэстэн ястан, мэргэжлийн талаар ямар нэг хязгаар тавихгүй болно.

Харилцах хаяг 

  • Та асууж тодруулах зүйлийн талаар eitidatathon@okfn.org гэсэн цахим шуудангаар холбогдож мэдээллээ авна уу.

ОҮИТБС-ын Ажлын алба

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд