ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 18-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2 сарын 02, 2021
344
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 18-Р ХУРАЛДААН БОЛЛОО

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 18-р хуралдаан 2019 оны 12-р сарын 19-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо.

Хуралдаанаар Монгол Улсын ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэл тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2019 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 замын зургийн явц, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2018 оны тайланд Засгийн газар 1986 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнасан бол 1490 компани төлсөн татвар, төлбөр, хандив дэмжлэгээ тайлагнасан. Нэгтгэл тайланг боловсруулахаар шалгарсан Монгол Тунис улсуудын БДО консорциум эдгээр компаниудаас 202 компанийг сонгон авч тулган баталгаажуулалтыг хийлээ. Тайланд дурдсанаар 2018 онд засгийн газар 2 их наяд 288 тэрбум төгрөг хүлээн авчээ.

 

 

PDF icon ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэл тайлан

PDF icon ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэл тайлангийн хавсралт

PDF icon ОҮИТБС-ын 2020 оны ажлын төлөвлөгөө

PDF icon ОҮИТБС-ын 2019 оны ахиц дэвшлийн тайлан

PDF icon ОҮИТБС-ын 2019 оны төлөвлөгөөний биелэлт

PDF icon Ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах замын зураг шинэчилсэн биелэлт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд