ЗӨВЛӨХ ҮЙЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА
				
				
				Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийг сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.
 
Тендер шалгаруулалтын нэр: Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгдсэн тайлан боловсруулах ажил
 Тендер шалгаруулалтын дугаар: ОҮИТБСАА/201801001
 Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв
 Нийт төсөвт өртөг: 254,430,000
 ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам
 Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
 Гадаад этгээд оролцох эсэх: Тийм
 
 
 - Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба нь Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгдсэн тайлан боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  
 - Энэхүү зөвлөх үйлчилгээ нь хоёр үндсэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ: 
  
 
   - ОҮИТБС-ын олон талт ажлын хэсгийн шийдвэр гаргах үйл явцад зориулж Монгол Улсын 2017 оны нэгтгэл тайлангийн цар хүрээг тодорхойлох судалгаа хийх;
  
   - ОҮИТБС-ын стандарт болон энэ ажлын даалгаврын 3-т заасны дагуу Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгтгэл тайланг боловсруулах;
  
  
   
 - Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ. Дэлгэрэнгүй шаардлагыг ажлын даалгавараас харна уу.
  
 - Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь заавал гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байна.
  
 - Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2018 оны 03 -р сарын 13 -ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn сайтаар дамжуулан 2018 оны 03 -р сарын 13 -ны өдрийн 14 цаг 00 минутаас өмнө ирүүлнэ үү.
  
 
 
 
 ОҮИТБС-ын 2017 оны тайлан боловсруулах хараат бус нэгтгэгчийн ажлын даалгавар (Монгол хэлээр)
 
 ОҮИТБС-ын 2017 оны тайлан боловсруулах хараат бус нэгтгэгчийн ажлын даалгавар (Англи хэлээр)
				
						
    АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.