2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Орхон аймаг дахь Дэд зөвлөл, “Эрдэнэт хүмүүний эв нэгдэл” НҮТББ болон ОҮИТБС-ын Ажлын алба хамтран ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд зориулсан чадавх бэхжүүлэх сургалт зохион байгууллаа. Сургалтаар ОҮИТБС-ын өнөөгийн нөхцөл байдал, жил бүрийн тайланг цахим системээр хэрхэн гаргах талаар мэдээлэл, арга зүйн зөвлөмж өгч, оролцогчдыг дадлага ажиллууллаа. Сургалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч 11 компанийн төлөөлөл оролцов. Дэд зөвлөлийн нарийн бичгийн дарга, Орхон аймгийн БОУУХ-ийн мэргэжилтэн У. Чигэстэй, “Эрдэнэт хүмүүний эв нэгдэл” НҮТББ-ын тэргүүн Б. Батцэцэг нар танхимаар, ОҮИТБС-ын Ажлын албаны төлөөлөгчид цахимаар оролцлоо. Оролцогчид сонирхсон асуултаа хэлэлцэж, тайланг цахим системд оруулах үйл явцыг бие даан туршсан нь сургалтын практик ач холбогдол, үр дүнг нэмэгдүүлэв.