2026 оны 09 сарын 11 өдөр УИХ-н гишүүн Б.Уянгаар ахлуулсан ажлын хэсгийн боловсруулсан "Байгалийн нөөц ашиглалтын ил тод байдлын тухай" хуулийн төслийг УИХ-н дарга С.Бямбацогтод өргөн барилаа.
Монгол Улс 2007 онд "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга"-д нэгдсэнээр уул уурхайн компаниудын төлсөн татвар, төлбөр, хураамж болон төрийн байгууллагын хүлээн авсан орлогыг олон нийтэд мэдээлэх тогтолцоо бүрдсэн. Хуулийн төсөл нь уул уурхайн төслийн мэдээллийг ил тод болгохоос гадна ус ашиглалт, ой мод, ховор ургамал, ан агнууртай холбоотой тусгай зөвшөөрөл олголт холбогдох тайлангууд, төлсөн татварын мэдээллийг ил тод болгоно.
Байгалийн баялгийн мэдээлэл хаалттай байх нь: Авлига, ашиг сонирхлын зөрчил, татвар, төлбөрийн орлого нуух, хууль бус олборлолт, орон нутгийн маргаан зэрэг эрсдэлийг нэмэгдүүлдэг. Харин мэдээллийг ил тод болгосноор олон нийтийн хяналт сайжирч, итгэл нэмэгдэнэ.
ЮУГ ИЛ ТОД БОЛГОХ ВЭ? Байгалийн нөөц ашиглалттай холбоотой: Тусгай зөвшөөрөл, татвар, төлбөр, хураамж, байгаль орчны үнэлгээ, Нөхөн сэргээлтийн мэдээлэл, орон нутгийн орлого, зарцуулалт, гэрээ, хэлцлийн үндсэн нөхцөл. зэргийг нийтэд нээлттэй байлгах шаардлагатай.
Байгалийн баялаг бол зөвхөн өнөө үеийн бус, ирээдүй хойч үеийн өмч. Тиймээс байгалийн аливаа нөөц ашиглалт хуульд нийцсэн, ил тод, НЭЭЛТТЭЙ, хариуцлагатай байх ёстой. Ингэснээр байгалийн баялгийн үр өгөөжийг нийт иргэд хүртэж, тогтвортой хөгжлийг бий болгох боломж НЭМЭГДЭНЭ.
https://www.facebook.com/share/p/1DerCH7Y5W/