АҮЭБЯ, НҮБ-н Хөгжлийн хөтөлбөр, Интегра төслийн дэмжлэгтэйгээр Авлигын эсрэг компанид зориулсан сургалтыг Багануур ХК дээр 2026 оны 3-р сарын 13-нд сургалт зохион байгуулсан. Компанийн удирдах 30 гаруй ажилтнууд оролцсон байна. Оролцогчдын 20 нь эрэгтэй, 10 нь эмэгтэй байсан. Сургалтад компанийн ерөнхий инженер М.Мөнхжаргал, Хүний нөөцийн дарга Ц.Уранбилэг, Бизнес төлөвлөлтийн хэлтсийн дарга дарга Я.Отгонбаатар, Хуулийн мэргэжилтэн Д.Ганчимэг, Хуулийн мэргэжилтэн Б.Одгэрэл зэрэг компанийн удирдах болон хуулийн мэргэжилтэнүүд манлайлан оролцлоо. Бид бүхэн MNS ISO 37001:2024 стандартыг үндэслэн боловсруулсан Авлигын эсрэг компанийн дотоод дүрмийн үлгэрчилсэн загварыг судалж үзэн хэрэгжүүлэхийг санал болгож өглөө.