Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (НҮБХХ) хамтран уул уурхайн салбарын засаглалыг сайжруулах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй хамтын ажиллагааны хүрээнд уул уурхайн компаниудтай санал солилцох уулзалтыг зохион байгууллаа. 2026 оны 6 дугаар сарын 26 өдөр НҮБ-ын байрны хүндэтгэлийн өргөөнд боллоо.
Тус уулзалтаар:
✅ АЖҮЭБЯ–НҮБХХ-ийн хамтын ажиллагааны явц, үр дүнг танилцуулж
✅ Цаашид хамтран хэрэгжүүлэх боломжит төсөл, санаачилгын талаар хэлэлцэж
✅ Уул уурхайн компаниудын оролцоог нэмэгдүүлэх, туршлага солилцох асуудлуудыг хөндөн ярилцлаа.
Уулзалтад АЖҮЭБЯ, НҮБХХ болон уул уурхайн компаниудын төлөөллүүд оролцож, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, олон талын оролцоог бэхжүүлэх чиглэлээр санал солилцсон үр дүнтэй хэлэлцүүлэг өрнөсөн байна. ЭТТ, МоЭнко, Цайрт минералс, Бадрах Энержи,Степ Голд, Саусгоби Сандс, Эрдэнэ Монгол, Эрдэнэт ТӨҮГ зэрэг компанийн төлөөллүүд оролцож цаашид хариуцлагатай уул уурхайг сурталчилахад НҮБ, АҮЭБЯ-ны манлайлалтайгаар соён гэгээрүүлэх шаардлага байгаа талаар санал нэгдлээ.
🤝 Цаашид талууд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уул уурхайн салбарт сайн засаглал, ил тод байдлыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллахаар боллоо.