• Эхлэл
  • Олон Улсын стандарт, шалгуур

Олон Улсын стандарт, шалгуур

2019 оны 6 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд Франц улсын Парис хотноо ОҮИТБС-ын Олон Улсын 8 дугаар бага хурал зохион байгуулагдаж, тус хурлын үеэр Олон улсын Удирдах хорооноос шинэчлэн найруулсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандарт 2019"-г танилцуулав. 

Энэхүү стандарт нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй тулгуур баримт бичиг юм.

Баталгаажуулалт нь ОҮИТБС-ын нэгэн чухал элемент бөгөөд энэ нь тухайн санаачилгын статус болон олон улсын стандарттай салшгүй хамааралтай юм. Үүний зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшилд бие даасан үнэлгээ хийлгэн тухайн үйл явцыг үр дүнтэйгээр сайжруулахад ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоодог. 

2009 оны эцэст Монгол Улс дахь ОҮИТБС-ын хэрэгжилтийн үнэлгээг Их Британийн Коффэ Интернэйшнл болон Монголын Далайван аудит ХХК-ийн хамтарсан консорциум хийж, тайланг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн дэмжиж, 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Үндэсний зөвлөлд танилцуулан батлав. 
Олон Улсын Удирдах хороо (ОУУХ) нь тайлантай танилцаж Монгол Улсыг “Шаардлагыг хангахад ойртсон орон”-оор тодорхойлж 6 сарын хугацаанд зарим шалгууруудыг бүрэн хангасан байх зөвлөмжийг өгсөн. Уг зөвлөмжийн дагуу Монгол Улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ОУУХ-ны ээлжит хурлаар Монгол Улсыг “Шаардлагыг бүрэн хангасан орон”-оор хүлээн зөвшөөрч Дэлхий нийтэд зарласан юм. 2016-2017 онд хийсэн баталгаажуулалтын үр дүнд 2018 оны хоёрдугаар сарын 13 болсон ОҮИТБС-ын олон улсын удирдах хорооны хурлаар Монгол Улсыг стандарт шаардлагыг хангасан орноор зарласан. 

PDF icon The EITI Standard 2019 mn.pdf

PDF icon ОҮИТБС-ын баталгаажуулалын тайлан

PDF icon Баталгаажуулалтын шалгуур үзүүлэлт