Баруун бүсэд Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх” сургалтыг 2026оны 03 сарын 25-ний өдөр Ховд аймгийн Хүүхэд, гэр бүл хамгааллын газрын сургалтын танхимд зохион байгуулав.
МоЭнко, Тэфис майниг, Жиушин майнинг, Талс молор, Вестернхолд, Монголиан нэшнл рийр ХХК, Иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, Аймгийн ОҮИТБС-ын Дэд зөвлөлийн гишүүд, Аймгийн ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагчид идэвхтэй оролцож санал бодлоо чөлөөтэй солилцлоо.
Сургалтад Авлигатай тэмцэх газрын Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Ажлын албаны дарга С.Дуламсүрэн, мөн Монголын Уул уурхай үндэсний ассоциацийн хуульч Дэлгэржаргал цахимаар оролцож Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Уул уурхайн компаниуд уул уурхайн кодексийн дагуу хэрхэн авлигагүй хариуцлагатай уул уурхай эрхлэх талаар илтгэл хийв. Бидний санал болгосон Авлигын эсрэг компанийн дотоод дүрмийн төслийг МоЭнко, Тэфис майниг, Жиушин майнинг, Талс молор, Вестернхолд, Монголиан нэшнл рийр ХХК-ууд авч дотооддоо хэлэлцэн цаашид хөгжүүлэн ажиллахаар боллоо.