Авлигын эсрэг компаниудад зориулсан 3 дахь сургалт

11 сарын 14, 2025
9
Авлигын эсрэг компаниудад зориулсан 3 дахь сургалт

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд зориулсан “Авлигаас урьдчилан сэргийлэх” сургалтыг 2025 оны 11 сарын 13-ний өдөр зохион байгуулав. Энэхүү сургалтанд 38 компанийн төлөөлөл, 5 илтгэгч болон Ажлын албаны 3 нийт 46 хүн оролцсон. Сургалтанд Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх Захирал Г.Эрдэнэтуяа, Авлигатай тэмцэх газрын соён гэгээрүүлэх, урьдчилан газрын дарга, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн Ажлын албаны дарга С.Дуламсүрэн, НҮБ-н Хөгжлийн Хөтөлбөрийн Интегра төслийн зөвлөх О.Батболд, Олборлох үйлдвэрлэлийг нээлттэй болгох нь олон улсын хөтөлбөрийн зөвлөх Д.Тэгшбаяр, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон нар МУУҮА, Авлигатай тэмцэх газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Интегра төсөл болон ОҮИТБС-ын хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, авлигаас урьдчилан сэргийлэх ажлын ач холбогдолын тухай сонирхолтой танилцуулга хийж, мэдээлэл өглөө.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд