Компаниудад зориулсан “Авилгаас урьдчилан сэргийлэх” сургалт боллоо.

9 сарын 19, 2025
8
Компаниудад зориулсан  “Авилгаас урьдчилан сэргийлэх” сургалт боллоо.

Уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад зориулсан “Авилгаас урьдчилан сэргийлэх” сургалтыг НҮБ-н Хөгжлийн хөтөлбөрийн Интегра төслийн дэмжлэгтэйгээр 2025 оны 09 сарын 19 өдөр Пума зочид буудлын 2 давхарын хурлын танхимд амжилттай зохион байгууллаа. Сургалтыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв нээж амжилт хүслээ. Сургалтанд НҮБ-н хөгжлийн хөтөлбөрийн зохицуулагч Р.Ариунбилэг, Монголын Уул уурхайн ассоциацийн Гүйцэтгэх Захирал Г.Эрдэнэтуяа, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын зохицуулагч Ш.Цолмон нар авилгын эсрэг илтгэл тавьж мэдлэг мэдээлэл өглөө.

ОҮИТБС-н ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон компанид зориулсан авилгын эсрэг дотоод дүрэм боловсруулах цар хүрээ болох MNS ISO 37001-2024 талаар дэлгэрэнгүй танилцуулж дүрмийн загварыг танилцуулав. Энэхүү дүрмийг компаниуд өөртөө авч хэрэгжүүлэх боломжтой бөгөөд дүрмийг сайжруулан боловсруулах ажлын дэд хэсгийг 6 компанийн төлөөлөлтэй зохион байгуулж 2025 ондоо багтааж хэрэгжүүлэхээр боллоо. Ажлын хэсэг хоёр долоо хоног тутам онлайнаар холбогдож ажиллахаар боллоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд