ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН СУРГАЛТ БОЛЛОО

2 сарын 02, 2021
394
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН СУРГАЛТ БОЛЛОО

Монголын Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын алба, Эрдэнэс Монгол ХХК-тай хамтран "Төрийн өмчит компаниудын ил тод байдал" сэдэвт чадавх бэхжүүлэх сургалтыг 2017 оны 1 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Сургалтанд Эрдэнэс таван толгой ХК, Эрдэнэс оюу толгой ХХК, Шивээ-Овоо ХК, Багануур ХК, Эрдэнэт үйлдвэр ХХК, Монголросцветмет ХХК зэрэг төрийн өмчит компаниудын Захиргаа, хуулийн хэлтэс, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, Дотоод хяналт, шалгалт, байгаль орчин зэрэг хэлтэс, нэгжүүдийн дарга, ахлах мэргэжилтнүүд оролцож ОҮИТБС-ын талаарх мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлэхийн зэрэгцээ ОҮИТБС-ын стандартыг хэрэгжүүлэхэд Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн зүгээс анхаарч, сайжруулах асуудлуудын талаар санал, зөвлөмжөө өгсөн болно.

Сургалтын хөтөлбөр, тайлан, фото зургуудтай дараах холбоосоор орж үзнэ үү.

https://flic.kr/s/aHskVFaMM4

 

PDF icon 2017 01 19 surgalt.pdf

PDF icon SOE training report_2017 01 20.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд