ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС “АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗЭД”-ИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

2 сарын 02, 2021
200
ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧ КОМПАНИУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС “АШИГ ХҮРТЭГЧ ЖИНХЭНЭ ЭЗЭД”-ИЙН ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР БОДЛОГЫН СУДАЛГААНЫ ТӨСӨЛ ШАЛГАРУУЛНА

Монгол Улс 2006 оноос Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг амжилттай хэрэгжүүлж, олборлох салбараас төсөвт хүлээн авч буй төлбөр, орлого, тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, дэд бүтэц, нийгмийн бүтээн байгуулалт, ажиллах хүчин, байгаль орчныг хамгаалах үүргийн хэрэгжилт зэрэг мэдээллүүдийг нийтэд ил тод болгоод байна. 2016 онд ОҮИТБС-ын стандарт шинэчлэн батлагдаж, ил тод байдлын цар хүрээ улам өргөжин тэлснээр олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийг олон нийтэд нээлттэй зарлах шаардлага тавигдах боллоо.
Нээлттэй Нийгэм Форум нь ОҮИТБС-ын энэхүү шинэ стандартын хэрэгжилтийг хангах зорилгоор олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниудын үйл ажиллагаанаас “ашиг хүртэгч жинхэнэ эзэд”-ийн мэдээллийг ил тод болгох арга замыг тодорхойлон бодлогын зөвлөмж боловсруулах судалгааны төслийн уралдааныг зарлаж байна. Иймд сонирхсон судлаач, судалгааны багийг “Олборлох үйлдвэрлэл эрхлэгч компанийн ашиг хүртэгч жинхэнэ эздийн ил тод байдлыг хангах нь” сэдвийн хүрээнд бодлогын судалгаа хийхийг урьж байна.

Судлаач болон судалгааны багт тавигдах шаардлага:

  • Судлаач болон судалгааны багийн гишүүд нь эрх зүй, нийтийн удирдлагын чиглэлээр магистр, түүнээс дээш шатны боловсрол эзэмшсэн байна.
  • Судлаач болон судалгааны багийн ахлагч нь эрдэм шинжилгээ болон бодлогын шинжилгээний ажлын туршлага, компанийн засаглал, эрх зүйн зохицуулалтын талаар зохих мэдлэгтэй байна.
  • Судалгааны багийн боловсруулсан дүн шинжилгээ нь хэвлэн нийтлэх шаардлагыг хангасан бичлэгтэй байна.
  • Олон улсын туршлага, хууль тогтоомжийг судлахад шаардлагатай англи хэлний зохих мэдлэг, чадвартай байна.

Судалгааны төслийн баримт бичиг:

  • Судалгааны хүрээ, зорилго, зорилт, логик холбоо бүхий арга зүй, судалгааны ажлын төсөв зэргийг багтаасан төлөвлөгөө
  • Судлаач буюу судалгааны багийн гишүүдийн танилцуулга, тэдний ажил үүргийн хуваарь (судалгааны баг 3 хүртэл тооны гишүүнтэй байна)
  • Судлаач буюу судалгааны багийн өмнө хийсэн судалгааны ажлын буюу бичлэгийн загвар(буцааж олгох боломжгүй)

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2016 оны 4 сарын 21-ний Пүрэв гарагийн 17 цагаас өмнө Нээлттэй Нийгэм Форумын байранд хүргүүлэх буюу selenge@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү.
Мэдээлэл өгөх уулзалт 2016 оны 4 сарын 15-ний Баасан гарагийн 11 цагаас Нээлттэй Нийгэм Форумын хурлын зааланд болно. Бусад хэлбэрээр мэдээлэл өгөх боломжгүйг анхаарна уу.

 

НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ ФОРУМ

Жамьян гүний гудамж 5/1, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар 14240, Монгол Улс
Утас: 976-11-313207 Факс: 976-11-324857 E-mail: osf@forum.mn
http://www.forum.mn

 

PDF icon OSF_beneficial_owners.pdf

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд