Филиппин улсын ОҮИТБС-ын ажлын албатай уулзах, туршлага судлах сургалт

12 сарын 14, 2023
314
Филиппин улсын ОҮИТБС-ын ажлын албатай уулзах, туршлага судлах сургалт

2023 оны 12-р сарын 7,8-ны өдрүүдэд УУХҮЯ-ны  Хүнд үйлдвэрийн бодлогын  газрын дарга С.Сүхбат, СХОГ-ын Статистик, судалгааны хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Хяналт шинжилгээ дотоод аудитын газрын шинжээч Б.Батнайрамдал, ТЗУГ-н Санхүүгийн хэлтсийн мэргэжилтэн Б.Батжаргал, ОҮИТБС-н ажлын албаны орон нутаг хариуцсан мэргэжилтэн Б.Хосбаяр нар Филиппин улсын ОҮИТБС-н зөвлөлийн гишүүн, Сангийн Яамны Санхүү Бодлого Мониторинг хариуцсан нарийн бичгийн дарга Карла Фермин С.Адрианотой болон Филиппиний ОҮИТБС-н зохицуулагч хатагтай Мэрри Анн Д.Родолфо  нартай туршлага судлах уулзалт хийлээ.

  Филиппинийн ОҮИТБС-н (PH-EITI Secretariat) ажлын албаныхантай уулзаж тэдний туршлага болон Монгол дахь туршлагаасаа харилцан солилцож ярилцан хэлэлцүүлэг хийв.

     

Филиппинийн ОҮИТБС-н (PH-EITI Secretariat) ажлын албаны оффистой танилцаж санал бодлоо хуваалцлаа.

Филиппинийн ОҮИТБС-ийн Дарга Сангийн дэд сайд ноён Баяани Х.Агабинтай уулзаж 2 улсын уул уурхай салбар төрөөс баримталж буй бодлого, ОҮИТБС хэрхэн явагдаж буй талаар мэдээлэл солилцлоо. 

Батангас дахь Калака аж үйлдвэрийн далайн боомт (хуучнаар Финикс Петро терминал ба Аж үйлдвэрийн парк)-д байрладаг SteelAsia Calaca үйлдвэрт зочиллоо.

Стийл Азиа компанийн Технологи хариуцсан захирал Pek Hoong Chong,

Бизнес хөгжил хариуцсан ахлах ажилтан Jose R.Jayme хүлээн авч үйлдвэртэй танилцууллаа.

Энэ үйлдвэр нь жилд 500мянган тонн хаягдал төмөр хайлуулж арматур үйлдвэрлэдэг. 100% геотермал сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг үйлдвэр. Иймд үйлдвэрлэсэн арматурыг нь ногоон арматур гэдэг бөгөөд экспортонд гаргадаг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд