Олборлох үйлдвэрлэлийн нээлттэй хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлнэ

2021-08-10 10:42

#Олборлох_үйлдвэрлэлийн_нээлттэй_хөтөлбөр

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга болон Open Ownership буюу "Нээлттэй өмчлөгч" олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлж буй "Олборлох үйлдвэрлэлийн нээлттэй хөтөлбөр"-ийн талаар болон олборлох компаниудын эцсийн өмчлөгчийн талаар мэдээлэл өгөх вебинарт өнөөдөр Монголын ОҮИТБС-ын оролцогч талууд оролцлоо.

"Олборлох үйлдвэрлэлийн нээлттэй хөтөлбөр" нь ОҮИТБС-ын гишүүн 55 орноос 13-т нь хэрэгжих бөгөөд эдгээр орны тоонд Монгол Улс багтаж байгаа юм. Ингэснээр эцсийн өмчлөгчийг олон нийтэд ил тод болгох ажлыг далайцтай хэрэгжүүлж, олборлох салбар дахь авлигын эрсдэл буурах давуу талтай.

Вебинарын үеэр Монгол Улсад эцсийн өмчлөгчийг ил тод болгох замын зураглалын дагуу хийж хэрэгжүүлж буй ажлууд, үр дүн, тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар Ажлын албаны зохицуулагч Ш.Цолмон мэдээлэл өглөө. Мөн эцсийн өмчлөгчдийг ил тод болгоход "Олборлох үйлдвэрлэлийн нээлттэй хөтөлбөр"-ийн зүгээс ямар дэмжлэг авах талаар Ажлын хэсгийн гишүүд, түүний дотор иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс санал бодлоо идэвхтэй илэрхийлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Frc.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.