ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2 сарын 02, 2021
651
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Захиалагч: Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба
Тендер шалгаруулалтын нэр: ОҮИТБС-ын нэгтгэл тайлан гаргах
Тендер шалгаруулалтын дугаар: ОҮИТБСАА/201912001
Урилгын дугаар: ОҮИТБСАА/201912001/01/01
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв
Нийт төсөвт өртөг: 229,410,000₮
Тухайн онд санхүүжих төсөвт өртөг: 229,410,000₮
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журам ,Хосолмол үнэлгээний арга
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим

1. Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын ажлын алба нь ОҮИТБС-ын нэгтгэл тайлан гаргах зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. 

2. Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг хийж  гүйцэтгэнэ. 

•             ОҮИТБС-ын олон талт ажлын хэсгийн шийдвэр гаргах үйл явцад зориулж Монгол Улсын 2018 оны нэгтгэл тайлангийн цар хүрээг тодорхойлох судалгаа хийх;

•             ОҮИТБС-ын стандарт болон энэ ажлын даалгаврын 3-т заасны дагуу Монгол Улсын ОҮИТБС-ын 2018 оны нэгтгэл тайланг боловсруулах;

Хараат бус хянагч-нэгтгэгч нь компаниудын төлсөн төлбөр, засгийн газрын хүлээн авсан орлогыг нэгтгэхдээ заавал олон улсын мэргэжлийн стандартуудыг ашиглана (шаардлага 4.9). Хараат бус хянагч-нэгтгэгч нь ОТАХ-ээс сайн, найдвартай бөгөөд мэргэжлийн хувьд чадварлаг гэсэн дүгнэлт авсан байх шаардлагатай. Тендерт оролцогсод нэгтгэх/тайлан гаргахад ашиглах процедуртаа зохих мэргэжлийн стандартуудыг заавал баримтлан ажиллана (мөн түүнийг хэрхэн баримтлахаа харуулна).

Хараат бус хянагч нэгтгэгч нь гадаад, дотоодын аудитын компаниудын түншлэл (консорциум) байж болох бөгөөөд дараах шаардлагыг хангасан байна:

  • Хэрэв түншлэл байгуулсан бол түүнд багтаж буй гадаадын аудитын компани, түүний аудиторууд нь ямар чиг үүрэгтэй, ямар оролцоотой байхыг тусгаж, Монгол Улсад зохион байгуулагдах уулзалт, сургалт, ОҮИТБС-ын Ажлын хэсэг болон Үндэсний зөвлөлийн хуралд заавал биечлэн оролцох үүрэг хүлээсэн байх.
  • Багийн гишүүд нь Монгол улсын олборлох салбар, төсвийн орлого, татвар, төлбөр, гаальтай холбоотой хууль эрх зүйн орчны өндөр мэдлэгтэй, тайлан гаргах, дүгнэлт гаргуулах, аудит хийлгэх асуудлаар Засгийн газар, агентлаг, эрх бүхий байгууллагаас гарган мөрдүүлж байгаа журам, заавар, маягт, тайлан, бусад мэдээллийн талаар бүрэн мэдлэгтэй байна.
  • Нягтлан бодохын мэргэжлээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн удирдагчтай (олон нийтийн эрх бүхий нягтлан бодогч, мэргэшсэн нягтлан бодогч, эсхүл мэргэшсэн нягтлан бодогчтой адил түвшиний ур чадвартай) болох нь нотлогдсон байх;
  • Олон улсын Нягтлан бодогчдын холбоонд харьяалагдах нягтлан бодохын байгууллагын мэргэшсэн гишүүн нягтлан бодогчтой байна. Компани нь шаардлага хангасан ажилтнуудтай байх хийгээд үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх чадавхтай байна;
  • ОҮИТБС-ын мэдлэгтэй, энэ чиглэлээр өмнө нь тайлангийн нэгтгэл болон баталгаажуулалт хийж байсан туршлагатай байх нь давуу тал ч, заавал шаардахгүй;
  • Хэрэв түншлэл байгуулсан бол түүнд орж буй дотоодын аудитын компани нь аудит хийх тусгай зөвшөөрлийг Монгол Улсын Сангийн яамнаас авсан, тэр нь 2020 оны 2-р сарын 1 хүртэл хүчинтэй байх ёстой. Оролцох сонирхлоо илэрхийлэхдээ тусгай зөвшөөрлийн хуулбарыг хавсралтаар заавал ирүүлнэ;
  • Хэрвээ түншлэл хэлбэрээр оролцож байгаа бол Сонирхлоо илэрхийлэхдээ Түншлэл (Консерциум) байгуулсан тухай нотлох баримтын хуулбарыг заавал ирүүлнэ. Хэрэв өөрийн салбар, эсхүл охин компанитай хамтран гүйцэтгэх бол хамтран хэрэгжүүлэх тухай нотолгоог заавал ирүүлнэ;
  • Энэхүү ажлыг чанартай, хараат бус байдлаар явуулах үүднээс Хараат бус хянагч-нэгтгэгч нь тендерийн саналдаа бодит болон болзошгүй ашиг сонирхлын зөрчил, түүнээс яаж зайлсхийх боломжтой талаарх мэдээллийн хамт тусгах шаардлагатай. Үүнд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг геологи, газрын тос, уул уурхай, хүнд үйлдвэрийн компаниудын санхүүгийн нэгдсэн тайланд сүүлийн 3 жил аудит хийсэн бол ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзэх бөгөөд хэрэв сонгогдож энэ ажлыг хийхээр болбол хэрхэн хараат бус ажиллах талаар холбогдох тайлбар, танилцуулгыг заавал ирүүлнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэх зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцох боломжтой.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 03 -р сарын 04 -ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn хаягаар 2019 оны 03 -р сарын 04 -ны өдрийн 14 цаг 00 минут-ны дотор ирүүлнэ үү. (https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1550046028730)

PDF icon Ажлын даалгавар (Монгол хэлээр)

PDF icon Ажлын даалгавар (Англи хэлээр)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд