"АШИГ ХҮРТЭГЧ ЭЗДИЙН ИЛ ТОД БАЙДАЛ" СЭДЭВТ ХУВИЙН ХЭВШИЛТЭЙ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

2 сарын 02, 2021
307

Уул уурхайн компаниудын эцсийн ашиг хүртэгч эзэд хэн бэ?

Энэ асуултанд хариулахаар тус санаачилга 2013 оноос ажиллаж буй. Олон улсын стандартаар ОҮИТБС-ын гишүүн 51 улс орон 2020 оны 1 сарын 1 гэхэд уул уурхай, газрын тос, байгалийн хийн салбарт үйл ажиллагаа эрхлэгч компаниудын эцсийн эздийг нээлттэй бүртгэдэг болох юм. Монгол улс энэ хүрээнд “Эрдэс баялгийн салбарт ашиг хүртэгч эцсийн эздийг ил болгох” 2020 он хүртэлх төлөвлөгөө боловсруулан ажиллаж буй. ОҮИТБС-ын жил бүрийн нэгтгэлийн тайлангаар 2013 оноос хойш 200 гаруй компаниуд сайн дураар эзэмшлийн мэдээллээ тайлагнаад буй.

 

Түүнчлэн www.burtgel.gov.mn сайтаас хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч нарын мэдээллийг нээлттэй харж болох ч эцсийн өмчлөгч мөн эсэхийг баталгаажуулах, улс төрд нөлөө бүхий эсэхийг илрүүлэхэд олон талын хүчин чармайлт, хамтын ажиллагаа шаардлагатай. Энэ асуудлаар ОҮИТБС-ынхан хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын төлөөлөлтэй 12 дугаар сарын 11-ний өдөр нэгэн зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Зөвлөгөөний үеэр сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнөж, Ил тод байдал сан ТББ-аас нээлттэй өгөгдөл мэдээллийг олон талын эх сурвалжаас ашиглан хэрхэн ашиг хүртэгч эцсийн эздийг эрэн сурвалжилж, мэдээллийн платформ үүсгэснээ танилцуулсан юм. www.iltodezen.mn сайтаас дэлгэрэнгүйг сонирхоорой. Мөн Татварын ерөнхий газар, Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төв зэрэг байгууллагууд мэдээллийг цааш баталгаажуулах чиглэлээр чадавхийг бэхжүүлэх, ил болсон мэдээллийг ашиглах арга зүйг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаараа илэрхийлсэн.

 

Эцсийн дүндээ ил болсон өмчлөгчдийн мэдээллийг ашиглан тусгай зөвшөөрөл олголт дахь авилгын эрсдэлийг бууруулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах гэх зэрэг томоохон үр дүнд чиглэж ажиллахад олон талын хамтын ажиллагаа шаардлагатайг оролцогчид онцолсон юм.

 

File Хэлэлцүүлгийн хөтөлбөр

File Яагаад АХЭ-ийн ил тод байдал дэлхий нийтэд чухал болж байна вэ илтгэл

File Нээлттэй засаг түншлэлийн илтгэл

File Хууль эрх зүйн хүрээ ба практик туршлага илтгэл

PDF icon Ил тод байдал сан ТББ-ын илтгэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд