ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 17-Р ХУРАЛДААН БОЛЛОО

2 сарын 02, 2021
301
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН 17-Р ХУРАЛДААН БОЛЛОО

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 17-р хуралдаан 2018 оны 12-р сарын 19-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо. 

Хуралдаанаар Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгтгэл тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны ахиц дэвшлийн тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 замын зургийн явц, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2017 оны тайланд Засгийн газар 2091 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнасан бол 1489 компани төлсөн татвар, төлбөр, хандив дэмжлэгээ тайлагнасан. Нэгтгэл тайланг боловсруулахаар шалгарсан Монгол, Их Британы Улаанбаатар аудит корпорац, Харт Нойрс консорциум эдгээр компаниудаас 230 компанийг сонгон авч  тулган баталгаажуулалтыг хийлээ. Тайланд дурдсанаар 2016 онд засгийн газар 2 их наяд 206 тэрбум төгрөг хүлээн авчээ. 

Хурлын тэмдэглэл, нэгтгэл тайлан болон холбогдох бусад баримт бичгийг хавсралтаас үзнэ үү. 

PDF icon ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 17-р хуралдааны тэмдэглэл

PDF icon ОҮИТБС-ын 2017 оны нэгтгэл тайлан

File ОҮИТБС-ын 2017 оны нэгтгэл тайлангийн хавсралт

PDF icon ОҮИТБС-ын 2019 оны ажлын төлөвлөгөө

PDF icon ОҮИТБС-ын 2018 оны ахиц дэвшлийн тайлан

PDF icon ОҮИТБС-ын 2018 оны төлөвлөгөөний биелэлт

PDF icon Ашиг хүртэгч эздийн ил тод байдлыг хангах замын зураг хөтөлбөрийн биелэлтийн явц

PDF icon 2018 онд хуралдсан Үндэсний зөвлөлийн хурлын ирц

PDF icon 2018 онд хуралдсан Ажлын хэсгийн хурлын ирц

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд