"УУЛ УУРХАЙН КОМПАНИУДЫН ИЛ БА ДАЛД БАЙДАЛ” СЭДЭВТ ИНТЕРАКТИВ СЕМИНАР БОЛЛОО

2 сарын 02, 2021
247

Хэвлэлийн хүрээлэнгийн дэргэдэх эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клуб, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын ажлын албатай хамтарч гишүүддээ зориулан интерактив семинар зохион байгууллаа. Энэ сарын 17-нд болсон уг семинарын үеэр ОҮИТБС-ын харилцааны мэргэжилтэн Б.Дэлгэрмаа "Эрдэс баялгийн салбарт ил болж буй мэдээлэл, түүнийг ашиглах арга зүй",  Г.Ганбат "Цахим тайлагналын системээс мэдээлэл боловсруулах нь" сэдэвт танилцуулгыг хийв.

Эдийн засгийн сэтгүүлчид бүлгээр ажиллаж, өөрсдийн сонирхсон сэдэв болон Заамарын жишээн дээр мэдээлэл хайж, боловсруулсан юм. Тодруулбал, ОҮИТБС-ын цахим тайлангийн систем рүү www.eitimongolia.mn гэсэн хаягаар орж, сонирхсон компанийнхаа мэдээллийг авсан. Ийнхүү сэтгүүлчид маань уул уурхайн талаар бичихдээ цахим тайлангийн системийг ашиглах ур чадвараа дээшлүүллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд