МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОҮИТБС-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛ ГАРГАЛАА

2 сарын 02, 2021
242
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРААС ОҮИТБС-ЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ ТОГТООЛ ГАРГАЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9-р сарын 20-ны өдрийн хуралдаанаар  "Олборлох  үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай" 263 дугаарыг тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолоор хэд хэдэн шийдвэр гарсны заримаас дурдвал: 

  • Аймаг, нийслэл, сум дүүргийн ОҮИТБС-ын дэд зөвлөлийн үйл ажиллагааны зардлыг 2019 оноос эхлэн улсын болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн яам, аймаг, нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгов
  • Ашиг хүртэгч эздийг ил тод болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийн боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яамдад үүрэг болгов
  • Засгийн газрын ОҮИТБС-ын тайланг Үндэсний аудитын газар, эсхүл аймаг, нийслэлийн аудитын байгууллагаар баталгаажуулж гаргахыг Сангийн яам, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов
  • ОҮИТБС-ыг бүхэлд нь хүлээн хэрэгжүүлэхийг шийдвэрлэсэн байна.

Мөн дээрх тогтоолтой холбогдуулан Ерөнхий сайд 142 тоот захирамж гаргасан бөгөөд Засгийн газрын 263-р тогтоол, захирамжийг бүрэн эхээр нь хавсралтаас хүлээн авна уу. 

PDF icon Засгийн газрын 263-р тогтоол

PDF icon Ерөнхий сайдын 142-р захирамж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Холбоотой мэдээлэл

Харилцагч түншүүд