ЭРДЭС БАЯЛГЫН САЛБАР ДАХЬ ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

2 сарын 02, 2021
221
ЭРДЭС БАЯЛГЫН САЛБАР ДАХЬ ОРОН НУТГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭНИЙ ХЭРЭГЖИЛТ

"Ховдын толь" ТББ нь 2015 онд Нээлттэй Нийгэм Форум (ННФ)-ын санхүүжилт болон арга зүйн дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Дарви суманд орших Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж байгаа МоЭнКо ХХК болон Ховд аймгийн хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт үнэлгээ хийжээ. "Хөшөөт төслийн хяналт, иргэдийн оролцоо" төслийн хүрээнд хэрэгжсэн энэхүү мониторингоор дэд бүтцийг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах талаарх талуудын үүргийн хэрэгжилтийг үнэлсэн байна. Мониторингоор гэрээний хэрэгжилттэй холбоотой зөрчил дутагдал, тэдгээрийн шалтгаан нөхцөлийг тодорхойлж, орон нутгийн иргэдийн оролцоог ханган, гэрээний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах замаар цаашид гэрээ, түүний хэрэгжилт, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн дүгнэлт зөвлөмж гаргасан байна. Мониторингийн тайланг татан авч танилцана уу. 

 

PDF icon Эрдэс баялгын салбар дахь орон нутгийн хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилт

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд