ЭХЛЭЛИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

2 сарын 02, 2021
238
ЭХЛЭЛИЙН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАВ

2016 оны 8 дугаар сарын 11- ний өдөр ОҮИТБС-ын Ажлын алба, Улаанбаатар аудит корпорацтай хамтран Монгол Улсын ОҮИТБС-ын 2015 оны нэгтгэл тайлан боловсруулах ажлын эхлэлийн семинарыг Пума Империал зочид буудалд зохион байгуулсан байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Нямаа тэргүүтэй Ажлын хэсгийн гишүүдээс 15 нь семинарт оролцсон байна.

Сонгон шалгаруулалтаар энэ ажлыг хийхээр шалгарч, гэрээ байгуулсан “Улаанбаатар аудит корпорац”-ийн захирал Н.Эрдэнэцог семинарыг удирдан явуулсан байна.

2015 оны тайлан чанартай сайн, олон улсын стандартын дагуу гаргахад энэ семинар тулгын чулуу тавих тул оролцогч талууд ихээхэн анхаарч санал бодлоо солилцож, бүгд идэвхтэй оролцсон байна. Хөтөлбөр, тэмдэглэлийг хавсаргав.

Эхлэлийн семинарын дагуу Улаанбаатар аудит корпорац “Эхлэлийн тайлан” гаргаж Ажлын хэсгийн гишүүдэд 9 дүгээр сарын 5-ны дотор танилцуулна. 

 

Эхлэлийн семинарын хөтөлбөр

Эхлэлийн семинарын тэмдэглэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд