МОНГОЛЫН “ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА”-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН 41 ДҮГЭЭР ХУРАЛДААН

2 сарын 02, 2021
218
МОНГОЛЫН “ОЛБОРЛОХ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ИЛ ТОД БАЙДЛЫН САНААЧИЛГА”-ЫН АЖЛЫН ХЭСГИЙН 41 ДҮГЭЭР ХУРАЛДААН

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 41 дүгээр хуралдаан 8 дугаар сарын 4-ний өдрийн 10,00 цагт Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдсийн иж бүрэн түншлэлийн байрны 1 дүгээр давхарын танхимд болов.  Хуралдааныг Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх, ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Б.Нямаа хуралд оролцож, удирдах байсан боловч Монголбанк дээр гэнэтийн ажилтай болсон тул Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, албаны зохицуулагч Ш.Цолмонгоор удирдуулсан байна. Энэ хуралдааны гол асуудал ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд ЕСБХБ-аас үзүүлж буй дэмжлэг, орон нутагт хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийг хэлэлцсэн бөгөөд хөтөлбөрийн ач холбогдол, зорилтын тухай ЕСБХБ –ийн захирал П.Моффат, орон нутагт хэрэгжүүлэх туршилтын хөтөлбөрийн төлөвлөгөө, үйл ажиллагаа, аргачлалын тухай Адам Смит хүрээлэнгийн захирал Ж.Пелл нар танилцуулга хийж хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Хуралдааны тэмдэглэлийг хавсаргав. Хуралд оролцсон гишүүдийн дийлэнх олонх уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэйг дэмжсэн байна. 

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 41-р хуралдааны хөтөлбөр

Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 41-р хуралдааны тэмдэглэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд