ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГАА ГАРГАНА УУ

2 сарын 02, 2021
193
ОҮИТБС-ЫН ТАЙЛАНГАА ГАРГАНА УУ

Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч,
газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгжүүдийн анхааралд

Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий аж ахуйн нэгж нь Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Газрын тосны тухай хуулийн 36.1, Цөмийн энергийн тухай хуулийн 28.6.4, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34.10 заалтуудын дагуу “тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тухайн жилд улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, олборлосон, борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээг маягтын дагуу тайлагнаж, олон нийтэд мэдээлдэг” билээ.

ОҮИТБС-ын 2015 оны тайланг 2016 оны 6 сарын 10-ны өдрөөс “Цахим тайлагнал”-ын  системээр хүлээн авах болсон тул дурдсан аж ахуйн нэгжүүд 6 дугаар сарын 30-ны дотор тайлангаа цахимаар гаргацгаана уу. Цахим тайлангийн системийн хаяг http://ereporting.eitimongolia.mn Цахим тайлангийн системийн гарын авлагыг  http://www.eitimongolia.mn/manual хуудаснаас авна уу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд