Эцсийн өмчлөгчөө ил тод болгох санаачилгад 50 гаруй улс нэгджээ

9 сарын 08, 2021
1153
Эцсийн өмчлөгчөө ил тод болгох санаачилгад 50 гаруй улс нэгджээ

ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газар, “Нээлттэй өмчлөл” байгууллага, BHP сангийн түншлэлийн хүрээнд зохион байгуулагдаж буй “Олборлох салбарыг нээлттэй болгох нь” хөтөлбөрийн цахим форум яг одоо болж байна.

Байгалийн баялагтай орнуудад энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр олборлох салбарын орлого цөөнхийг баяжуулахын төлөө бус хөгжлийн төлөө зарцуулагдах ач холбогдолтойг ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн газрын гүйцэтгэх захирал Марк Робинсон нээлтийн үгэндээ онцоллоо. Тэрбээр “Энэхүү хөтөлбөр нь улс орнуудын татварын орлогыг нэмэгдүүлж авлигын эсрэг үйл ажиллагааг сайжруулна. Ингэснээр олборлох салбарт зөрчил сөргөлдөөн багасаж, Засгийн газрын орлого хөгжлийн төлөө зарцуулагдах нөхцлийг бүрдүүлж, байгалийн баялгаас хамааралтай улс орнуудын ард иргэдийн амьдралын чанар сайжрах ач холбогдолтой” хэмээв.

Энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж буй BHP Сангийн гүйцэтгэх тэргүүн мэргэжилтэн ноён Жеймс Энсор энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон гол шалтгаан бол олборлох салбарт үүсээд буй үл ойлголцол, зөрчлийг багасгах зорилготойг хэллээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 120 орчим улсын бүхий л салбарт эцсийн өмчлөгдийг ямар нэг байдлаар ил болгож эхлээд байгаа аж. Харин ОҮИТБС-д нэгдсэн 50 гаруй улс олборлох салбарын компаниудын эцсийн өмчлөгдийг ил болгохоо илэрхийлээд байгаа юм. Эдгээрээс Аргентин, Гана, Мексик, Монгол, Филиппин, Замбиа зэрэг есөн улсын Засгийн газар мар нэг байдлаар эцсийн өмчлөгчдийг ил болгож эхлээд байгааг Нээлттэй өмчлөл байгууллагын төлөөлөл онцоллоо.

Уг хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагчдын зүгээс ирэх 5 жилийн ухгацаанд эцсийн өмчлөгчдийг ил тод болгоход тухайн улс орны онцлогт тохирсон дэмжлэг, техникийн туслалцаа үзүүлэх юм. Өнөөдрийн цахим форумаар улс орнууд эцсийн өмчлөгчөө ил тод болгоход тулгарч буй сорилт бэрхшээл, туршлага, арга зүйн талаар мэдээлэл хуваалцаж буй.

Монгол Улсын хувьд эцсийн өмчлөгчдийг ил тод болгох ажлыг 2017 оноос төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 2019 онд тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын 10 гаруй хувь, 2020 онд 30 гаруй хувь нь эцсийн өмчлөгчөө ил тод болгоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд