Бизнесийнхэнтэй олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хэлэлцэнэ

6 сарын 03, 2021
405
Бизнесийнхэнтэй олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хэлэлцэнэ

Олборлох салбарын мэргэжлийн холбоодтой хамтран ажиллах, харилцаагаа өргөжүүлэх тухай хэлэлцүүлэг, сургалт семинар энэ сарын 7-нд 10.00-12.00 цагт цахимаар болно.

Арга хэмжээ нь олборлох салбарт үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн холбоодод ОҮБИТС-ын өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хандлага, чиглэлийн талаар мэдээлэл өгөх бөгөөд “Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн үйл явцыг танилцуулах, хамтран ажиллах нөхцөл бололцооны талаар хэлэлцэх, мэргэжлийн холбоод ойлголтоо нэгтгэх, цаашдын үйл ажиллагааг уялдуулах, мэдээлэл солилцох, харилцааны байнгын суваг бий болгох зорилготой.

Арга хэмжээний үеэр ОҮИТБС-аас 2019 оноос олон улсад мөрдөж буй шинэ стандарт, ОҮИТБС-ын цахим тайлангийн порталын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Хэлэлцүүлэгт МУУҮА, “Нүүрс ассоциац”, МҮХАҮТ, “Монголын бизнесийн зөвлөл”, “Жонш үйлдвэрлэгчдийн холбоо”, “Транспэрэнси Интернэшнл-Монгол” ТББ, Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх төсөл, ОҮИТБС-ын Ажлын алба оролцоно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд eitimongolia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Харилцагч түншүүд