Эрдэс баялгийн 14 төрлийн 440 гаруй гэрээнд иргэд хяналт тавих боломжтой боллоо
Бичсэн: admin, Баа, 04/19/2019 - 18:37
Эрдэс баялгийн салбарт хариуцлага, хуулийн хэрэгжилтийг сайжруулж, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэлийг бууруулахад зорилгоор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нээлттэй нийгэм форум, Олборлох үйлдвэрлэлийн засаглалыг сайжруулах төслийн ажлын албаны хамтран байгуулсан Эрдэс баялгийн салбарын гэрээний мэдээллийн цахим санг 4 сарын 22-ны өдөр олон нийтэд танилцуулах гэж байна. Уул уурхай, газрын тосны салбарт төв орон нутгийн хэмжээнд байгуулагдсан 14 төрлийн 400 гаруй гэрээг байршуулж нийтэд ил тод болголоо.