Байгаль орчны нөхөн сэргээлт

БОНХАЖЯ-аас авсан мэдээллийн дагуу 2014 онд нийт 125 компани нөхөн сэргээлтийн зардлын 50 хувь болох нийт 2,273 сая төгрөгийг тусгай дансанд төвлөрүүлсэн байна.

Тусгай данснаас зөвхөн 1,325 мянган төгрөгийн буцаан олголтыг Тариалан Эрхлэлтийг Дэмжих Санд шилжүүлсэн бөгөөд 2014 онд тусгай данснаас өөр зарлага гараагүй байна.

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн эцсийн үлдэгдэл нь доорх хүснэгтэд харуулснаар 9,180 сая төгрөг байна.

БАЙГАЛЬ ОРЧНЫГ ХАМГААЛАХ ТУСГАЙ ДАНС 

2014 ОНД ХАМГИЙН ИХ МӨНГӨН ХӨРӨНГӨ ТУСГАЙ ДАНСАНД БАЙРШУУЛСАН КОМПАНИУД

АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ КОМПАНИУДЫН НӨХӨН СЭРГЭЭЛТИЙН ГҮЙЦЭТГЭЛ

АМГ-ын тайлагнаснаар 2014 оны хамгийн их нөхөн сэргээлтийн зардал гаргасан компаниудыг харуулав.

Алтандорнод Монгол ХХК нь 2014 онд хамгийн өндөр нөхөн сэргээлтийн зардал болох 2,834 сая төгрөгийн зардал гаргасан. Багануур ХК, Шивээ Овоо ХК, Оюу Толгой ХХК нь дараагийн хамгийн өндөр нөхөн сэргээлтийн зардалтай компаниуд болсон.

Дээр дурдсан дөрвөн компаниудын зардал нийлээд 2014 оны нийт нөхөн сэргээлтийн зардлын 74.1%-ийг эзэлж байна.

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com