Шинэ мэдээ

Үндэсний зөвлөлийн 11-р хуралдаан боллоо

Монголын ОҮИТБС-ын Үндэсний зөвлөлийн 11 дүгээр хуралдаан 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Төрийн ордны "А" танхимд зохион байгуулагдлаа. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцож, Монгол Улсын ОҮИТБС-ын 2012 оны нэгтгэл тайлан болон бусад асуудлуудтай танилцаж, үүрэг даалгавар өгөв.

ОҮИТБС-ын Хойд бүсийн анхдугаар чуулганыг Дархан-Уул аймагт зохион байгууллаа

ОҮИТБС-ын Хойд бүсийн анхдугаар чуулганыг 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгууллаа. Чуулганд Сэлэнгэ, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн нутгийн удирдлага, олборлох үйлдвэрлэлийн компаниуд болон сумдын иргэд, иргэний нийгмийн төлөөлөл бүхий 70 гаруй төлөөлөгчид оролцлоо.

ОҮИТБС-ын төвийн бүсийн анхдугаар чуулганыг Улаанбаатар хотод зохион байгууллаа

ОҮИТБС-ын төвийн бүсийн анхдугаар чуулганыг 11 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгуулж, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Баянхонгор зэрэг нийт 7 аймгийн 100 гаруй төлөөлөгчид оролцлоо.

ОҮИТБС-ын Зүүн бүсийн анхдугаар чуулганыг Хэнтий аймагт зохион байгууллаа

ОҮИТБС-ын ажлын алба, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ОҮИТБС-ын Зүүн бүсийн анхдугаар чуулганыг Өндөрхаан хотноо 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн ЗДТГ-ын дэргэдэх Иргэний танхимд зохион байгуулав.

Чуулганы зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт идэвхжүүлэх, бүсийн түвшинд уул уурхайн салбар дахь ил тод, нээлттэй байдлыг хэлэлцэж, туршлага солилцох, нэгдсэн ойлголтыг бий болгох, аймгуудын дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гурван талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байв.

ОҮИТБС-ын Баруун бүсийн анхдугаар чуулганыг Ховд аймаг зохион байгууллаа

ОҮИТБС-ын ажлын алба, Ховд аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран ОҮИТБС-ын Баруун бүсийн анхдугаар чуулганыг Ховд хотноо 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгуулав.

Чуулганы зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт идэвхжүүлэх, бүсийн түвшинд уул уурхайн салбар дахь нөхцөл байдлыг хэлэлцэж, туршлага солилцох, нэгдсэн ойлголтыг бий болгох, аймгуудын дэд зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, гурван талт хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихэд оршиж байв.

ОҮИТБС-ын 25 сургагч багш бэлтгэгдлээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны техник туслалцааны төслийн хүрээнд Монголын ОҮИТБС-ын ажлын алба Адам Смит Интернэйшнл байгууллагатай хамтран ОҮИТБС-ын сургагч багш бэлтгэх богино хугацааны, түргэвчилсэн курсыг Улаанбаатар хотноо 2013 оны 7 дугаар сарын 29-нөөс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Уг хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагуудын сургагч багш - 4 хүн, компаниудын сургагч багш - 3 хүн, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудын сургагч багш - 18 хүн нийт 25 сургагч багш бэлтгэгдлээ.

ОҮИТБС-ын дэд зөвлөл ба иргэний нийгмийн оролцоо семинар

ОҮИТБС-ын ажлын албанаас 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 11 аймгийн ОҮИТБС-ын дэд зөвлөлд зориулж "ОҮИТБС-ын дэд зөвлөл ба иргэний нийгмийн оролцоо" сэдэвт семинарыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.

ОҮИТБС-ын нийслэлийн дэд зөвлөлийн анхдугаар хуралдаан боллоо

Засгийн газрын 2012 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 222-р тогтоолын дагуу ОҮИТБС-ын нийслэлийн дэд зөвлөл Нийслэлийн засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн А/380 тоот захирамжаар шинэчлэгдэн байгуулагдсан бөгөөд шинэ бүрэлдэхүүнтэй дэд зөвлөл өнөөдөр анхдугаар хуралдаанаа зохион байгууллаа.

ОҮИТБС орон нутагт

Говь-Алтай аймгийн нутгийн удирдлага, компаниуд, иргэний нийгмийн байгууллагууд “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга – Говь-алтай аймагт” анхдугаар чуулган 2013 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Алтай хотод амжилттай хамтран зохион байгуулав.

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай" хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг

Монгол Улсад Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Уул уурхайн яам, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Ажлын алба хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Адам Смит хүрээлэнгийн төслийн багаас бэлтгэсэн “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг 2013 оны 6 дугаар сарын 4-ны өдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд зохион байгууллаа.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com