Шинэ мэдээ

Төрийн байгууллагуудад сургалт зохион байгууллаа

"Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын тайлангаа чанартай гаргаж хэвшицгээе 2015" сэдэвт хагас өдрийн сургалтыг ОҮИТБС-ын тайлан гаргагч төрийн байгууллагуудад 2 сарын 12-ны өдөр Татварын ерөнхий газрын хурлын танхимд зохион байгууллаа. Сургалтанд Сангийн яам, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Газрын тосны газар, Стандартчилал, хэмжил зүйн газрын Сорьцын хяналтын алба, Татварын ерөнхий газар, Нийслэлийн татварын газар, 11 аймаг, 4 дүүргийн татварын хэлтэс, 8 аймаг, 7 дүүргийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн 40 гаруй албан хаагчид оролцлоо.

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы 2015 оны 2-р сарын 6-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Уул, уурхайн сайд Р.Жигжид дээрх хуулийн төсөл эрдэс баялгийн салбарын ил тод байдлын эрх зүйн шинэ орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хэмээн танилцуулсан бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа уншиж сонсгосон.

Үндэсний зөвлөлийн 12 дугаар хуралдаан Төрийн ордонд боллоо

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлсэн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын Үндэсний зөвлөл жил бүр ОҮИТБС-ын аудитын нэгтгэл тайлантай танилцаж, хэлэлцэн баталдаг уламжлалтай билээ. 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлага” танхимд Үндэсний зөвлөлийн ээлжит 12 дугаар хуралдаан зохион байгуулагдаж, Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайлан, 2014 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2015 оны ажлын төлөвлөгөөг батлах асуудлуудыг хэлэлцлээ.

Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх 2015 оны төлөвлөгөө, 2014 оны тайлан

Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг хэрэгжүүлэх 2015 оны ажлын төлөвлөгөө, 2014 оны тайланг боловсруулж Үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна. Дэлгэрэнгүй тайлан, төлөвлөгөөтэй дараах холбоосоор орж танилцана уу.

Монгол Улсын ОҮИТБС-ын 2013 оны нэгтгэл тайланг Үндэсний зөвлөлийн хуралдаанд танилцуулахаар бэлтгэж байна

2013 онд газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ бүхий 8 аж ахуйн нэгж, ураны тусгай зөвшөөрөл бүхий 2 аж ахуйн нэгж, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий 1188 аж ахуйн нэгж нийт 1198 компани Засгийн газарт төлсөн татвар, төлбөрөө тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар 1617 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнав. Үүнээс 40 сая төгрөгөөс дээш татвар, төлбөр төлсөн 250 компанийн тайланд олон улсын аудитын тулган баталгаажуулалт хийв.

“ИХ 7-ИЙН ҮР ДҮНД ХУРДАН ХҮРЭХ ТҮНШЛЭЛ”-ийн Олон Улсын бага хурал Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа

2013 онд Умард Ирландын Лох Эйрнд зохиогдсон дээд хэмжээний уулзалтаар Их 7-ийн орнууд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын (ОҮИТБС) стандартыг хэрэгжүүлэх замаар засаглал, ил тод хариуцлагатай байдлыг сайжруулах, дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжиж “Их 7-ийн Үр дүнд хурдан хүрэх түншлэл”-ийг эхлүүлсэн байна. Энэ түншлэлийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман улс – Монгол улстай хамтран ажиллахаар болж, нээлтийн бага хурлаа 11 дүгээр сарын 18, 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

ОҮИТБС өдөрлөг - Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Орхон аймгийн Эрдэнэт хотод

   Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын албаны 2014 оны ажлын төлөвлөгөөний дагуу орон нутгийн түвшинд  ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх, иргэдэд ил тод, нээлттэй мэдээлэх өдөрлөг зохион байгуулах зорилтын хүрээнд 11 сарын 11-14-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Орхон аймгийн Эрдэнэт хотод ажиллаа.

ОҮИТБС өдөрлөг - Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад

     Монголын ОҮИТБС-ын Ажлын хэсэг, ажлын алба 2014 оны 10 дугаар сарын 27-29-ны өдрүүдэд Дундговь аймгийн Баянжаргалан, Дорноговь аймгийн Даланжаргалан сумдад ажиллаж, эрдэс баялгийн салбарыг тойрсон асуудлуудыг төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын оролцоотойгоор нээлттэй хэлэлцлээ.

ОҮИТБС-ын Ажлын хэсгийн 36 дугаар хуралдаан Уул уурхайн яаманд боллоо

Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Ажлын хэсгийн 36 дугаар хуралдаан 2014 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Уул уурхайн яамны хурлын танхимд зохион байгуулагдлаа.

Хуралдааныг Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын Уул уурхайн хэлтсийн дарга Б.Нэргүй удирдаж, ажлын хэсгийн 33 гишүүнээс 24 гишүүн оролцож ирц 70 хувьтай байв. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргав. Үүнд:

ОҮИТБС өдөрлөг - Дорнод аймгийн Баяндун, Хэнтий аймгийн Норовлин суманд

ОҮИТБС-ын ажлын алба Хэнтий аймгийн Норовлин сум, Дорнод аймгийн Баяндун сумын ЗДТГ-тай хамтран 2014 оны 10 дугаар сарын 07-08-ны өдрүүдэд ОҮИТБС-ын өдөрлөгийг тус сумдад зохион байгуулав.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com