ЭРДЭС БАЯЛГИЙН САЛБАРЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН СУДАЛГААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Нээлттэй Нийгэм Форум (ННФ), Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам (УУХҮЯ) хамтран Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын хуулийн төслийн багц судалгаа хийх сонирхолтой судалгааны баг, хуулийн этгээдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хуулийн төслийн чанарыг сайжруулах зорилготой уг ажил нь “Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай хуулийн төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан тандан судалгаа”, “Олон улсын болон бусад улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа”, “Хуулийн төслийн үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо” зэргийг багтаасан багц судалгаа байх юм.

Судалгааны баг дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:

  • Хууль эрх зүй, эдийн засаг, эрдэс баялгийн салбарын засаглалын асуудал тус бүрээр мэргэшсэн бүрэлдэхүүнтэй байна.
  • Багийн гишүүн нь тухайн салбарын асуудлаар 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай, магистраас дээш зэрэгтэй, судалгааны ажлын туршлагатай байх бөгөөд наад зах нь нэг гишүүн нь ижил төрлийн (хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилсан тандан судалгаа, үр нөлөөний үнэлгээ, зардлын тооцоо, хэрэгжилтийн үнэлгээ гэх мэт ) зөвлөх үйлчилгээг 3-аас доошгүй удаа үзүүлсэн туршлагатай байна.

Бүрдүүлэх материал:

  • Судалгааны санал
  • Багийн гишүүдийн мэргэжил, ажлын туршлага, ур чадварын мэдээлэл
  • Өмнө нь гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, гэрээ, гэрээ дүгнэсэн 2-оос дээш захиалагч байгууллагын тодорхойлолт
  • Судалгаа, эрдэм шинжилгээний ажлын жагсаалт, нотлох баримтын хамт

Судалгааны саналыг Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан аргачлалыг баримтлан боловсруулах ба үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг боловсруулах маягтыг хавсралтаас татаж авна уу.

Дээр дурдсан төслийн баримт бичгийг 2019 оны 9 сарын 6-ны Баасан гарагийн 18.00 цагаас өмнө selenge@forum.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Хэвлэмэл төсөл хүлээн авахгүйг анхаарна уу.

Төслийн шалгаруулалт 2019 оны 9 сарын 12-ны дотор хийгдэж тэтгэлэгт шалгарсан судлаачдыг зарлана.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com