Үндэсний зөвлөлийн 17-р хуралдаан боллоо

Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын Үндэсний зөвлөлийн 17-р хуралдаан 2018 оны 12-р сарын 19-ний өдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны хурлын танхимд боллоо. 

Хуралдаанаар Монгол Улсын ОҮИТБС-ын 2017 оны нэгтгэл тайлан, 2018 оны ажлын төлөвлөгөөний биелэлт, 2018 оны ахиц дэвшлийн тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөө, Эрдэс баялгийн салбар дахь ашиг хүртэгч эздийг ил тод болгох 2020 замын зургийн явц, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын тухай Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 

Монголын олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын 2017 оны тайланд Засгийн газар 2091 компаниас хүлээн авсан орлогоо тайлагнасан бол 1489 компани төлсөн татвар, төлбөр, хандив дэмжлэгээ тайлагнасан. Нэгтгэл тайланг боловсруулахаар шалгарсан Монгол, Их Британы Улаанбаатар аудит корпорац, Харт Нойрс консорциум эдгээр компаниудаас 230 компанийг сонгон авч  тулган баталгаажуулалтыг хийлээ. Тайланд дурдсанаар 2016 онд засгийн газар 2 их наяд 206 тэрбум төгрөг хүлээн авчээ. 

Хурлын тэмдэглэл, нэгтгэл тайлан болон холбогдох бусад баримт бичгийг хавсралтаас үзнэ үү. 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com