Тусгай зөвшөөрөл

1. ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар ашигт малтмалын 2736 тусгай зөвшөөрлийг 1553 компани, ураны 57 тусгай зөвшөөрлийг 13 компани эзэмшиж, газрын тосны бүтээгдэхүүн хуваах 20 гэрээг 16 компани байгуулсан байна.

# Тусгай зөвшөөрлийн төрөл Тусгай зөвшөөрлийн тоо Эзэмшигч ААН тоо
1 Ашигт малтмалын 2736 1553
1.1 Хайгуулын 1345 633
1.2 Ашиглалтын 1391 920
2 Цацраг идэвхт ашигт малтмалын 57 13
2.1 Хайгуулын 1345 633
2.2 Ашиглалтын 1 1
3 Газрын тосны 20 16
3.1 Хайгуулын 17 14
3.2 Ашиглалтын 3 2

Ашигт малтмалын Хайгуулын тусгай зөвшөөрөл:

  • Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2013 онд 1724 байсан бол 2014 онд 1345 болж 379 -өөр буурсан.
  • 2014 онд хайгуулын тусгай зөвшөөрөл 56ш -ээр нэмэгдэж, 379ш -ээр хасагдсан байна.

Ашигт малтмалын Ашиглалтын тусгай зөвшөөрөл:

  • Ашиглалтын тусгай зөвшөөрлийн тоо 2013 онд 1300 байсан бол 2014 онд 1391 болж 91 -ээр нэмэгдсэн. 
  • 2014 онд ашиглалтын тусгай зөвшөөрөл 171ш -ээр нэмэгдэж, 459ш -ээр хасагдсан байна.

Эдгээр компаниуд Ашигт малтмалын тухай хуулийн 48,10, Газрын тосны тухай хуулийн 36,1, Цөмийн энергийн тухай хуулийн 28,6,4-т заасны дагуу 2014 оны ОҮИТБС-ын тайлангаа гаргаж, нийтэд ил тод мэдээлэх үүрэгтэй.

Үүргээ хэрэгжүүлсэн нь 992 компани, үлдэх 660 компани хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй, нийтэд хаалттай хэвээр байна. 

2. КОМПАНИУДЫН ИЛ ТОД БАЙДЛЫН ТАЙЛАН ГАРГАЛТ 2014

3. ХАМГИЙН ОЛОН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ 10 КОМПАНИ

# Компаний нэр Төрөл Тусгай зөвшөөрлийн тоо
1 Алтандорнод монгол Алт 53
2 Кожеговь Уран 24
3 Монголросцветмет Жонш, алт, холимог металл 31
4 Гацуурт Алт 18
5 Монголын алт МАК Нүүрс, алт 17
6 Орчлон-Орд Хайгуул 16
7 Олон-Овоот гоулд Алт 15
8 Бумбат Алт 15
9 Гобикоул энд энержи Нүүрс 14
10 Бэрхресорсиз Хайгуул 13

4. ГАЗАР ЗҮЙН БҮС НУТГААР ТАРХСАН АШИГТ МАЛТМАЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

Жишээ нь: Нийт тусгай зөвшөөрлийн тоогоороо Төв (346) , Дорноговь (316) аймгууд тэргүүлж байгаа бол тусгай зөвшөөрөл олгогдсон газар нутгийн хэмжээгээрээ Өмнөговь аймаг (3,086,627 га) тэргүүлж байна. 

Өмнөговь, Дорноговь, Говь-Алтай, Дундговь, Баянхонгор, Ховд, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий ба Төв аймгууд тусгай зөвшөөрлийн талбайн ихэнх хэсгийг буюу улсын хэмжээнд олгогдсон нийт талбайн 81.6%- тай тэнцэх хэмжээний талбайг хамарч байна.

Дараах хүснэгтэд дээр дурдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн газар зүйн байршлыг 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар харууллаа.

График дээгүүр хулганаа чирж дэлгэрэнгүй мэдээлэл харна уу. Уг дүрслэлийг десктоп компьютер дээр үзэхэд нийцтэй харагдах болно

 

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com