Олон Улсын стандарт, шалгуур

2016 оны 2 дугаар сарын 23-24-ны өдрүүдэд Перус улсын Лима хотноо ОҮИТБС-ын Олон Улсын 7 дугаар бага хурал зохион байгуулагдаж, тус хурлын үеэр Олон улсын Удирдах хорооноос шинэчлэн найруулсан "Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын стандарт 2016"-г танилцуулав. 

Энэхүү стандарт нь олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын чиглэлээр олон улсад мөрдөгдөж буй тулгуур баримт бичиг юм.

Баталгаажуулалт нь ОҮИТБС-ын нэгэн чухал элемент бөгөөд энэ нь тухайн санаачилгын статус болон олон улсын стандарттай салшгүй хамааралтай юм. Үүний зорилго нь ОҮИТБС-ын хэрэгжилтэд гарсан ахиц дэвшилд бие даасан үнэлгээ хийлгэн тухайн үйл явцыг үр дүнтэйгээр сайжруулахад ямар арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатайг тогтоодог. 

2009 оны эцэст Монгол Улс дахь ОҮИТБС-ын хэрэгжилтийн үнэлгээг Их Британийн Коффэ Интернэйшнл болон Монголын Далайван аудит ХХК-ийн хамтарсан консорциум хийж, тайланг 2009 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ажлын хэсгийн хурлаар хэлэлцэн дэмжиж, 2010 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Үндэсний зөвлөлд танилцуулан батлав. 
Олон Улсын Удирдах хороо (ОУУХ) нь тайлантай танилцаж Монгол Улсыг “Шаардлагыг хангахад ойртсон орон”-оор тодорхойлж 6 сарын хугацаанд зарим шалгууруудыг бүрэн хангасан байх зөвлөмжийг өгсөн. Уг зөвлөмжийн дагуу Монгол Улс шаардлагатай арга хэмжээнүүдийг авч 2010 оны 10 дугаар сарын 19-ны өдрийн ОУУХ-ны ээлжит хурлаар Монгол Улсыг “Шаардлагыг бүрэн хангасан орон”-оор хүлээн зөвшөөрч Дэлхий нийтэд зарласан юм. 2016 онд Монгол Улс ээлжит баталгаажуулалтад хамрагдахаар зэхэж байна.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com