Онцлох үйл явдлууд

             Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны 2005 оны 10 дугаар сарын хамтарсан хурлаар Монгол Улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-д нэгдэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, Монгол Улсын Засгийн газар 2006 оны 1 дүгээр сард Засгийн газрын 1-р тогтоол гаргаж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээ албан ёсоор нийтэд зарласан юм.

"Онцлох үйл явдлууд"

  • 2006
    • 1 сар - Монгол Улсын Засгийн газар ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхээ тунхаглав.
    • 3 сар - Олон талт оролцогчдын Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийг эмхлэн байгуулав.
    • 7 сар - Ашигт малтмалын тухай хуульд (48.10) нэмэлт заалт оруулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч улс болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөрөө жил бүр нийтэд ил тод тайлагнахыг хуульчлав.
  • 2007
    • 3 сар - Засгийн газрын 80 дугаар тогтоол гаргаж, ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагуудын чиг үүргийг тогтоов.
    • 4 сар - ОҮИТБС-ыг хэрэгжүүлэхэд оролцож буй төр, компани, иргэний нийгмийн төлөөллүүд Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурав.
    • 4 сар - ОҮИТБС-ын тайлангийн анхны маягтыг Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан тушаалаар батлав.
    • 6 сар - Ерөнхий сайдын захирамжаар ОҮИТБС-ын ажлын албыг байгуулав.
    • 10 сар - Монгол Улс ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх “нэр дэвшигч” орноор дэлхий нийтэд зарлагдав.
  • 2008
    • 5 сар - Монгол Улсын ОҮИТБС-ын анхдугаар нэгтгэл тайлан хэвлэгдэн гарав.
  • 2009
    • 12 сар - ОҮИТБС-ын Олон улсын нарийн бичгийн дарга нарын газраас Монгол Улс дахь хэрэгжилтэнд чанарын шалгалт буюу баталгаажуулалт хийв. Баталгаажуулагчаар Coffey International байгууллага ажиллав.
  • 2010
    • 6 сар - Монгол Улсад ОҮИТБС-ыг хэрэгжүүлэх дунд хугацаа (2010-2014)-ны стратегийн баримт бичгийг батлав.
    • 10 сар - Монгол Улс ОҮИТБС-ын "шаардлагыг бүрэн хангасан" дэлхийн 4-дэгч орноор шалгарав.
  • 2011
    • 3 сар - Парис хотноо зохиогдсон ОҮИТБС-ын Олон улсын 5 дугаар бага хурлын үеэр Олон Улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал гардав.
  • 2012
    • 7 сар - Засгийн газрын 222-р тогтоол гаргаж, ОҮИТБС-ын хэрэгжилтийг үндэсний түвшинд боловсронгуй болгох, орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх үүргийн холбогдох төрийн байгууллагууд, бүх шатны засаг дарга нарт үүрэг болгов. Мөн Үндэсний зөвлөл, Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг талуудын тэгш оролцоог хангаж шинэчлэн байгуулав.
  • 2013
    • 7 сар - Олон улсад мөрдөгдөх ОҮИТБС-ын стандартыг батлав.
    • 7 сар - 25 сургагч багш бэлтгэгдэв.
    • 8-11 сар - ОҮИТБС-ын хэрэгжилтийг орон нутагт хангах зорилго бүхий ОҮИТБС-ын анхдугаар бүсийн чуулгад-ыг Ховд, Хэнтий, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотноо зохион байгуулав. 4 бүсийн чуулганд нийт 20 аймгийн 600 гаруй төр, компани, иргэний нийгмийн төлөөлөл оролцов.
  • 2006-2013
    • 7 удаагийн ОҮИТБС-ын нэгтгэл тайлан гаргав.

Цаашид хийх ажил

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг-14200, ЕС А.Амарын гудамж, Туушин ХХК-ийн байр, 314 тоот өрөө

Утас: +976-11-70110525

Факс: +976-70110155

Цахим шуудан: eiti.secretariat.mn@gmail.com, eiti.communication@gmail.com