Таван толгойн түүх

Location

Нутгийн иргэд тэр хавьдаа нүүрс бийг мэдэж, ахуйн хэрэгцээндээ ашигладаг байв.

1930 аад он
Location

Уурхай байгуулав

Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаар шийдэж, анхны жижиг уурхай ажиллаж эхлэв.

1967 он
Location

Нөөц тогтоов

Анхны техник эдийн засгийн үндэслэлийг 1988-1990 онд боловсруулж, хүлээн авав. Нөөцийг 6,4 тэрбум тонн гэж тогтоожээ.

1990 он
Location

Өмч хувьчлал

Уурхайг хувьчилж төрийн өмч давамгайлсан “Тавантолгой ХК” болгон өөрчлөн зохион байгуулав.

1994 он
Location

Орон нутгийн өмчит "Таван толгой ХК"

“Тавантолгой ХК”-ийг Орон нутгийн өмчит хувьцаат компани болгов. Тус компани одоо MV-000287 дугаартай 276,9 га талбай бүхий ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолтын үйл ажиллагаа явуулдаг

1995 он
Location

BHP-д гологдов

Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Английн BHP Billiton компани тус бүс нутагт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан боловч удалгүй буцааж өгөв.

1998 он
Location

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгов

Майн инфо ХХК тус газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ

1999 он
Location

Энержи Ресурс ХХК байгуулагдав

Майн инфо, Алтай трейдинг, Моннис, Шунхлай, Эм-Си-Эс, Петровис зэрэг дотоодын 14 компани хамтран консерциум үүсгэж, “Энержи Ресурс ХХК”-ийг байгуулан тусгай зөвшөөрлийг шилжүүлэв.

2005 он
Location

Ашиглалтын тусгай зөвшөөрөл

Энержи Ресурс компани эзэмшиж буй хайгуулын талбайдаа ашиглалтын тусгай зөвшөөрөл авав. Ингэснээр тус бүлэг ордод уурхайн үйл ажиллагаа эхлэх боломжтой боллоо.

2006 он
Location

Төр буцаан авлаа

Удаан хугацаанд нийтийг хамарсан маргаан, хэлэлцүүлэг өрнөсний эцэст С.Баярын тэргүүлсэн засгийн газар тус орд газрыг төрийн мэдэлд авахаар Энержи ресурс компанитай хэлэлцээр хийж Ухаа худаг (MV-011952) -аас бусад талбайнуудыг төрийн мэдэлд шилжүүлэв.

2008 он
Location

Ухаа худагаас нүүрс олборлож эхлэв

Энержи ресурс компани өөрийн эзэмшлийн “Ухаа худаг” уурхайгаас нүүрс олборлож эхлэв. Энэ цагаас эхлэн нүүрс зөөх төмөр зам, түүний цариг маргааны сэдэв болов.

2009 он
Location

Хөрөнгө оруулагчийн эрэлд гарав

Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордыг хамтран ашиглахаар стратегийн хөрөнгө оруулагч сонгох уралдаант шалгаруулалт зарлалаа. 15 компани өрөлдөж хураангуй жагсаалтад 6 компани үлдэв. Америк, Орос, Хятад тунаж Япон, Солонгосчууд гомдож хоцров. Гэвч хэн ч шалгарсангүй.

2010 он
Location

Энержи Ресурсын IPO

10-р сарын 13-нд Кэймэний арлуудад бүртгэлтэй Мongolian Мining Сorporation хэмээх компани Хонг-Конгийн биржид бүртгэгдэж HK:0975 кодтойгоор хувьцааг нь арилжаалж эхлэв. Энэхүү ММС компани Энержи Ресурс компанийг 100% эзэмшиж байна.

2010 он
Location

Эрдэнэс Таван Толгой ХХК байгуулагдав

Үүнээс 7 хоногийн дараа Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой ХХК" байгуулагдаж Тавантолгойн бүлэг ордод олборлолт хийх нийт 8 тусгай зөвшөөрлийг тус компанид олгов.

2010 он
Location

Австралийн үеэр

2010 оны 12-р сараас 2011 оны 1-р сарын хооронд тэр үедээ дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч байсан Австралийн коксжих нүүрсний гол бүс нутагт үеэр бууж Монголын нүүрс хаданд гарлаа

2011 он
Location

1072 хувьцаа

Засгийн газраас “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн нийт хувьцааны 10 хувийг Монгол улсын бүх иргэдэд эзэмшүүлэх шийдвэр гарав. 1072 хувьцааны түүх эхлэв.

2011 оны 3-р сар
Location

Чалкогийн гэрээ

Эрдэнэс Тавантолгой компани Хятадын төрийн өмчит Чалко компанид нүүрс нийлүүлэх гэрээ байгуулж урьдчилгаа төлбөр нийт 350 сая ам.долларыг хүүтэй зээлэв. Суурь үнийг тонн тутамд 70 ам.доллараар тооцжээ.

2011 оны 7-р сар
Location

Эрдэнэс Тавантолгой нүүрс экспортлож эхлэв

8-р сарын 04-нд экспортын анхны цуваа Гашуунсухайтын боомтын зүг хөдөлж тухайн жилдээ 1 сая тонн нүүрс экспортлов.

2011 оны 8-р сар
Location

Төмөр зам барих болов

Ухаа худаг - Гашуун сухайт чиглэлийн төмөр зам барих ажлыг Энержи Ресурс компани гүйцэтгэх болж ажлаа эхэлсэн боловч сонгуулийн дараа зогсоож төр буцаан авав. Хэрвээ барьж дуусгасан бол 19 жилийн дараа төрд шилжүүлэх гэрээтэй байв.

2012 он
Location

21000 тараав

Чалкотой байгуулсан гэрээний дагуу авсан мөнгөө сонгуулийн өмнө халамж хэлбэрээр тарааж дуусав.

2012 он
Location

Эрдэнэс Тавантолгойн захирал солигдов

Эрдэнэс Тавантолгой компаний захирал Б.Энэбиш ажлаасаа чөлөөлөгдөв. АТГ-аас түүнд хэрэг үүсгэн шалгаж байгаа гэж мэдээлсэн боловч тэрээр Австрали улсруу яваад эргэж ирсэнгүй. Хэрэг ч тэгсгээд замхрав.

2013 он
Location

Төмөр зам барихаар 280 сая доллар зарцуулав

Ухаа худаг – Гашуун сухайн чиглэлийн төмөр замыг төрийн өмчид Монголын Төмөр зам компани барихаар болж Чингис бондын хөрөнгөөс 280 сая доллар олгов. Гэвч төмөр замын ажил олигтой ахисангүй.

2013 он
Location

Эрдэнэс Тавантолгой дахь шахаа

Эрдэнэс Тавантолгой компани 100 сая ам.долларын алдагдалтай ажиллав. Тус компанид ашиглах боломжгүй дугуй шахсан, Ерөнхий сайдын хүргэн Дэнзэн 17 тэрбумын тендэр авсан гэх мэтээр дуулиан тасрахаа байв.

2013 он
Location

Хөрөнгө оруулагч шалгаруулах болов

Засгийн газрын 268-р тогтоол гарч хөрөнгө оруулагчийг шалгаруулах уралдаант шалгаруулалт зарлалаа.

2014 оны 8-р сар
Location

Нарийн царигтай төмөр зам барихаар болов

Улсын Их Хурлаас тогтоол баталж Таван толгой - Гашуун сухайт чиглэлд 1435мм буюу нарийн царигтай төмөр зам барихаар шийдвэрлэв. Ингэж 6 жил үргэлжилсэн маргаанд УИХ цэг тавив.

2014 оны 10-р сар
Location

Хөрөнгө оруулагч шалгарав

Сонгон шалгаруулалтад 2 өрсөлдөгч оролцож АНУ-ын Пибоди энержи ялагдаж, Монголын “Энержи Ресурс”, Хятадын “Шинхуа энэржи”, Японы “Сумитомо” компаниудын түншлэл шалгарлаа.

2014 оны 12-р сар
Location

Эрдэнэс Тавантолгойн захиралыг баривчлав

Эрдэнэс Тавантолгой компаний гүйцэтгэх захирал Я.Батсуурийг АТГ-аас шалгахаар болж баривчлав. Түүнийг "хүргэн Дэнзэн"-ийн гэгдэх "Говь повер ХХК"-д 4,6 тэрбум төгрөг шилжүүлсэн гэж буруутгажээ

2015 оны 2-р сар
Location

Тавантолгойн гэрээ

Хөрөнгө оруулагчаар шалгарсан консерциумтай 3 сарын турш хэлэлцээр хийж гэрээний төсөл бэлэн болсон бөгөөд УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барив.

2015 оны 4-р сар